*Нэг жилийн дараа*
Гадаа аль хэдийн харанхуй болсон байх агаад өрөөг зөвхөн гацуур модны үе, үе удаанаар анивчих гэрэл л гэрэлтүүлэх аж.
"Сайн уу? Сэра~"
Зөөврийн компьютер дээрх бичлэгийг эхлүүлмэгц түүний инээмсэглэсэн дүр төрх, цоглог хоолой намайг угтан авна. Өмссөн эмнэлэгийн хувцас, гунигаа нуух инээмсэглэл нь одоо ч намайг хамгийн муу хүн мэтээр мэдрүүлдэг хэвээр...
"Тэгэхээр... Чи сайн байгаа биз дээ?"
Би түүний дэрлэдэг байсан дэрийг тэврээд дахиад уйлахгүйг хичээн толгой дохив.
"Энэ бүхнийг Жиминээс сонсох чамд хүнд байсан байх... Гэхдээ... Би зүгээр л... Энэ бүхнийг зөвхөн өөрийнхөө хүслээр хийснийг санаарай. Миний сонголт байсан юм шүү."
Түүний өхөөрдөм инээмсэглэл сэтгэлийг минь бага зэрэг дээрдүүлэх ч одоо ч гуниг дүүрэн харцтайгаар камер луугаа ширтэх нь дэндүү өвтгөм.
"Мм... Миний амьдралын хамгийн сайхан хэсэг бол чамтай хамт байсан өдрүүд... Хамгийн үзэсгэлэнтэй нь гэвэл чи л байсан. Чи л намайг амьдруулж, амьд байгааг минь мэдрүүлж өгдөг цор ганц хүн. Чи хэзээ ч намайг хайрлаж байгаагүйг би мэднэ ээ~"
Тэр ийн хэлээд хэсэг доош ширтлээ.
"Би... чамд хайртай."
Тэхён толгойгоо дээш өргөн инээмсэглэсээр "Гэхдээ одоо намайг хайрлаж байгаа биз дээ? Одоо л миний зүрхийг чиний дэргэд хичнээн хурдан цохилж, галзуу хүн шиг догдолж сандардгийг мэдсэн байх тийм үү? Догдолмоор юм аа..." гэсээр зүрхээ дарав.
"Мм... Энэ бүхний дараа... Жонгүгт зүрхийг минь хайрлаж, хамгаалж байхыг бас чамаас холдоно гэж санах ч хэрэггүй гэж дамжуулаарай. Яагаад гэвэл миний зүрх чамаас өөр хүнийг хайрлаж чадахгүй шүү. Бас... тэр үнэхээр их, маш их өвдсөн болохоор... Би түүний хүссэн хүнээр хайрлуулж чадаагүй болохоор... Нандигнах хэрэгтэй. Миний хамгийн үнэ цэнтэй зүйл минь юм шүү. Гэхдээ... Одоо хайрлана биз дээ? Чин сэтгэлээсээ хайрлаж байгаа гэж найдаж байна."
Түүний үгэнд би нулимсаа арайхийн тэвчин толгой дохино.
"Юу ч хэлэлгүй явчихвал миний хайрыг чи дутуу мэдрэх юм шиг санагдаад л энэ бичлэгийг хийж байна. Гэхдээ үнэндээ хэзээ ч миний тэр их хайрыг чи мэдэрч дуусахгүй байх... Битгий өөрийгөө буруутгаарай. Сэра~ Би энэ дэлхий дээр чамайг хайрлах гэж л төрсөн. Чамд инээмсэглэл бэлэглэж чаддаг цорын ганц хүнийг чинь аварч, чиний баатар болох гэж л бий болсон байх... Чамд ямар ч буруу байхгүй. Тийм болохоор... Их уйлвал миний зүрх дахиад өвдөнө шүү. Жаргалтай байгаарай. Өө нээрээ... Чамд өөр нэг үзүүлэх юм байна."
YOU ARE READING
BOY WITH LUV ||KTH [Completed]
Short StoryЦохилох зүрхнийх нь шалтгаан байх хувь дутсан юм бол ядаж ганцхан санаа алдалтынх нь эзэн нь байх юмсан. Энэ л хангалттай. ~ short story