13

1.7K 221 19
                                    

- Тэхёны талаас -

"Миний хэлсэн зүйлсийг авчирсан уу?"

     Намайг ийн асуухад Жимин толгой дохин хавтастай зүйлээ надад өглөө.

"Тэхён... Чи хийхгүй байж болно шүү дээ. Энэ чиний хүртэх ёстой зүйл биш."

     Түүнийг эмнэлэгийн хувцаснаас минь зуурсаар ийн хэлэхэд би гарыг нь зөөлхөн түлхэв.

     Надад түүний хэлсэн үгс хамаатай байсангүй. Хэн ч, юу ч гэсэн энэ бол миний сүүлчийн боломж.

Алдахыг хүсэхгүй байна.

     Би хавтастай зүйлийг яаран нээгээд Сэрагийн өнөөдрийн зургийг харан нүүр дүүрэн инээмсэглэнэ.

"Юу гээч? Нэг эмнэлэгт байгаа юм байж зүгээр л очоод уулз л даа. Чи түүнийг санаж байгаа. Тийм биз дээ? Тэгээд ч чи түүнд юу хийж өгч байгаагаа хэлэх хэрэгтэй. Чи түүний өмнөөс үхэх гэж байна. Тэхён! Ямар хайр гэхээрээ----"

"Зүгээр ч нэг санаагүй ээ. Санасандаа үхэх нь..."

     Түүнийхээ зурагнуудыг харсаар ийн хэлбэл тэр толгой сэгсэрсээр хаалга саван яваад өгөх нь тэр.

Гунигтай ч гэсэн...

Түүний инээмсэглэл... Миний зүрх.

    Шударга наймаа биш гэж үү?

***

     Өнөөдөр бол зүрх шилжүүлэн суулгах мэс заслын өмнөх өдөр.

     Би бичлэгээ хийж дуусан камераа доош тавиад "Чи дараа нь заавал үүнийг Сэрад өгөх хэрэгтэй шүү." гэлээ.

     Гэтэл Жимин өөр тийшээ ширтэн хүндээр санаа алдсанаа бараг гүйх шахам хүрч ирээд намайг тэврэх нь тэр.

"Тэхён... Гуйя. Битгий л дээ. Битгий... Чи миний цорын ганц найз минь. Би чамгүйгээр яах юм бэ? Бидний мөрөөдлийг сана л даа."

     Тэр намайг тэврэн уйлах нь миний ч сэтгэлийг хөдөлгөнө. Гэхдээ тэр байдлыг бүр л хүндрүүлээд байна...

     Хэцүү гэдгийг нь би мэдэж байсан шүү дээ... Аймшигтай их өвдөнө гэдгээ ч мэднэ.

     Тийм шийдвэр гаргах хязгааргүй их зориг минь зөвхөн түүнийг гэх хайраас л бий болсон.

"Чи хэлж байсан даа. Хоёулаа гэр бүл зохиогоод... Хоёулаа хүүхдүүдтэй болсныхоо дараа заавал хамт суугаад тоглохыг нь харна аа гэж... Тийм байж өөрийгөө алах чинь шударга бус байна."

BOY WITH LUV ||KTH [Completed]Where stories live. Discover now