Хайр гэх зүйл ямар ч үед хүн төрөлхтний хамгийн адармаатай, эргэлзээтэй зүйлсийн нэг хэвээр үлдэх юм шиг... Энэ зүйл өөрөө хэдий гайхалтай, ер бусын ч гэсэн тэр хэрээрээ өвтгөдөг юм шиг...
Би өөрийгөө "хайр"-ын хамгийн өвтгөм хэсгийг мэдэрчихсэн мэтээр төсөөлдөг байсан ч үгүй юм билээ.
Төсөөлөөд үз л дээ...
Чиний хайртай хүн. Бүр чин сэтгэлээсээ хайртай хүн шүү. Тэр хүн чинь өөр хэн нэгнээс болж шархалж, уйлж, түүндээ гомдоод хэнд ч хэрэггүй мэтээр өөрийгөө төсөөлж байгаагаа чамд хэлж байна гээд бод доо?
Энэ бол чамайг хайрлахгүй байгаагаас дор зүйл...
Хэд дахин дор...
"Чи унтаагүй хэрэг үү?"
Хөнжил бага зэрэг хөдлөн Сэра тамхины утаанд эгдүүтэйгээр ярвайчхаад нойрмоглосондоо нүдээ нухална.
"Тийм ээ..."
"Энэ тамхи чинь намайг солиоруулах нь! Яагаад энд татаад байгаа юм бэ?"
Тэр хошуугаа унжуулсаар орноос босон миний урд ирлээ.
Би түүнийг тамхинд дургүй гэдгийг мэднэ. Үнэндээ би ч тийм дуртай биш л дээ.
Гуяыг нь арайхийн халхлах нимгэн цагаан цамцны цаанаас түүний арьс гэрэлтэнэ.
Яагаад ийм хөөрхөн байгаа юм?
"Харин чи л намайг солиоруулах нь! Сэра..."
"Хмм... Чи архи уучихсан байх нь ээ?"
Тэр над руу биеэрээ ойртон үнэрлэчхээд хойш болоход нь би түүнийг нэг гараараа татан өөр дээрээ унагаж орхилоо.
Тийм ээ, тийм. Би согтуу байна. Бас би тамхи татаж байна. Тэглээ гээд ямар ч нэмэр алга. Энэ бүсгүйгээс илүү мансууруулчих чадалтай ганц ч зүйл алга.
Одоо хэр хэцүү байгааг минь ойлгож байна уу? Би энд үхэх нь...
Бачимдаад... Уур хүрч, бухимдаж, гомдоод...
YOU ARE READING
BOY WITH LUV ||KTH [Completed]
Short StoryЦохилох зүрхнийх нь шалтгаан байх хувь дутсан юм бол ядаж ганцхан санаа алдалтынх нь эзэн нь байх юмсан. Энэ л хангалттай. ~ short story