- 2013 оны 6 сарын 15
Юу гээч?
Би түүнээс олон давхар ном өргөөд явж байхад нь унагаасандаа уучлалт гуймаар байна. Үнэхээр уучлаарай.
Би туслах гэж байгаад л сандарсандаа түүнийг унагаачихсан юм... Яаж сандрахаараа тэгж унагаадаг юм бэ? Жон Жонгүг! Холоос яг л түлхэж байгаа юм шиг харагдсан байх даа.
ㅠ.ㅠ
Цаг хугацааг ухраагаад өгөөч! Гуйж байна.
Би энэ хэсгийг уншаад хөнгөхөн инээж орхилоо. Тэр анхнаасаа л бүтэлгүй амьтан байж.
"Азгүй амьтан..."
2013 оны 6 сарын 16
Маргааш хичээлийн сүүлийн өдөр болохоор гунигтай байна. Үнэхээр муухай санагдаад уйлах гэж байтал Хусог ах намайг шоолоод үхэх шахсан.
Тэр бүр Юнги (Хусог ахын найз) ахтай хамт нийлчхээд намайг бяцхан жаал гэсэн.
ㅠ.ㅠ
Би түүнийг ээжид хэлэх болно доо. Муахахах >.<
Хамгийн муухай нь Сэраг санах байх даа...
Сүүлийн өдрүүдэд юу ч ярьж чадаагүй болохоор өнөөдөр л миний боломж. Амжилт! Жон Жонгүг
----
Тийм ээ! Би түүний утасны дугаарыг авчихсан. Бас тэр надтай түрүүлж яриа өдсөн. Бурхан минь... Ямар гоё байсан гээч?
Гэхдээ түүнтэй ярихдаа гацаж түгдрэхээ болихыг хүсч байна.
Би яг л "С..Сэра нөгөө юу... Утасны дугаараа ө..өгч болох уу?" гэж ярьж байсан. Хамаг хацар халуу шатаад л ... Ичмээр юм.
Харин би энэ нөхцөл байдлыг мэдэх юм байна. Би өдөр бүр л түүний дэргэд ийм байдаг.
2013 оны 7 сарын 8
Би түүнээс уулзахыг асуусан...
Хусог ахын албадлагаар л даа. Түүнд Сэрагийн тухай цухуйлгачихсан чинь тэр залгаад намайг хүчээр яриулчихсан. ㅠ.ㅠ Гарын алга хөлрөөд ямар хэцүү байсан гээч? Тэгтэл тэр эргэлзэж байснаа зөвшөөрчихсөн гээд боддоо?Бид анх удаа л хоёулхнаа уулзах гэж байна. Бурхан минь!!!!
Ингэхэд тэр намайг боддог болов уу?
Би түүнийг үргэлж л боддог юмсан.
- 2013 оны 7сарын 9
YOU ARE READING
BOY WITH LUV ||KTH [Completed]
Short StoryЦохилох зүрхнийх нь шалтгаан байх хувь дутсан юм бол ядаж ганцхан санаа алдалтынх нь эзэн нь байх юмсан. Энэ л хангалттай. ~ short story