"Намайг тэврээд өгөөч..."
Дахиад л...
Чихэндээ итгэсэнгүй.
Тэгсэн ч би дээш өндийн гараа аажуухан дэлгэнгээ түүнийхээ үзэсгэлэнтэй нүд рүү цоо ширтэж байсан юм.
"Хүрээд ир..."
Айдас болон догдлолтой хамт итгэлгүйхэн шивнэсэн хоёр үг минь түүнийг миний энгэрт авчирна гэж хэн санах билээ дээ...
Тийм ээ.
Тэр надад тэврүүлсэн. Хамаг байдгаараа наалдаад, жижигхэн гараа бэлхүүсээр минь гүйлгэж байсан. Харин би түүнийхээ үсийг зөөлхөн илэнгээ одоо байгаа нөхцөл байдлыг үүрд үргэлжлээсэй хэмээн хүснэ.
Би зүгээр л...
Яг одоо энгэрт минь тэврүүлж байгаа хамгийн хүйтэн хөндий хэрнээ хамгийн үзэсгэлэнтэй оршихуйг өөрийн болгомоор байна. Тэр чигт нь... Бүх зүйлийг нь минийх байгаасай гэж хүсч байна.
Ингээд харахад хайр хүнийг шуналтай болгодог бололтой.
Түүний үсийг илэнгээ духан дээр нь үнсэх мөчид гэнэтхэн нүднээс нь ганц, хоёр нулимс дуслаад эхлэх нь тэр. Энэ нь намайг бүр сандаргахаас гадна багахан баярлуулав.
Тэр хэзээ ч миний энгэрт уйлж байсангүй.
Гэтэл одоо тэр хийж байна. Тэр надад итгэж байгаагийн илрэл биш гэж үү?
"Сэра---"
"Тэхён...Чи яагаад намайг хайрладаг юм бэ?"
Чичирсэн хоолойн өнгө...
Багахан сулрах түүний тэврэлт...
Нулимсандаа чийг даасан нүд...
Би гацаж орхилоо.
Түүнийг хайрладаг бүх шалтгаанаа тоочвол ам чилэх биз.
Яг хаанаас нь эхлэхээ мэдэхгүй юм.
Би түүнд өдөр болгон дурладаг. Яг нэг хүндээ дахин нэг удаа зүрхээ өгнө. Тэр заримдаа зүрхийг минь хайр гамгүй өвтгөж, хэмхэлчхээд буцаагаад өгчихнө. Бусад үед нь түүнийг үл тоож хаячхаад, эргүүлээд шиддэг.
Гэхдээ би больж чаддаггүй.
Нэгэнт л түүнд хайртай.
Жинхэнэ хайр болохоор ийм хүчтэй байгаа юм. Хараал идсэн новшийн жинхэнэ хайр гэгч нь болохоор...
"Сэра... Үнэндээ---"
Дөнгөж хэлд орж байгаа хүүхэд аятай эхлүүлсэн яриа минь түүний намуухан хоолойгоор тасалдав.
YOU ARE READING
BOY WITH LUV ||KTH [Completed]
Short StoryЦохилох зүрхнийх нь шалтгаан байх хувь дутсан юм бол ядаж ганцхан санаа алдалтынх нь эзэн нь байх юмсан. Энэ л хангалттай. ~ short story