Гадаа харанхуй болтол би сувилалын ойролцоох газар түүнээс нуугдан суув.
Орхиод явах хэцүү юм. Тэгтлээ их хүсдэг түүнийгээ өрөөсөө түлхэж бүр орхино гэдэг дааж давашгүй хана мэт л санагдана.
Хэрвээ би түрүүлж түүнтэйгээ учирсан бол тэр намайг хайрлах байсан болов уу?
Хөшсөн хөлөн дээрээ тогтож ядан дээш босохдоо өөртөө "битгий уйлаарай" хэмээн шивнэж, хичнээн удаа гуйгаад ч нэмэр байсангүй.
Хэзээ ч биелэхгүй мөрөөдөл минь мөрөөдөл чигтээ хоцорч, хэнээр ч орлуулшгүй тэр минь хүнийх чигтээ үлдээд л дууссан.
Намайг хайрладаг байсан ч болоосой.
Хажуугаар минь галт тэрэг өнгөрөх нь харагдах агаад би нүдээ анин Сэраг төсөөлж, нээхдээ яаж инээмсэглэдэгийг нь бодсоор нулимсаа шудрах аж.
Сар дэлхийг тойрж эргэдэг бол миний сар ганцхан түүнийг л тойрж эргэдэг.
Гэхдээ би дэлхий зөвхөн нарыг л тойрон эргэдэг гэдгийг мартаж орхижээ.
***
Тэр орой би гэрээсээ хэрэг болох зүйлс, ойр зуурын хувцсаа бэлдээд Жиминий гэр лүү явсан юм.
Миний төлөвлөгөө ёсоор би энд долоо хоноод Солонгосоос явах болно. Үзэхийг хүссэн зүйлсээ үзэж, идэхийг хүссэнээ идэж, хийхийг хүссэн зүйлсээ ч бас хийнэ.
YOU ARE READING
BOY WITH LUV ||KTH [Completed]
Short StoryЦохилох зүрхнийх нь шалтгаан байх хувь дутсан юм бол ядаж ганцхан санаа алдалтынх нь эзэн нь байх юмсан. Энэ л хангалттай. ~ short story