01

2.8K 268 10
                                    

"Өө... Чи ирчхэв үү?"

       Намайг үүдээр орж ирэхэд тэр дадал болсон ёсоороо ийн хэлээд хүрмийг минь аван өлгөлөө.

"Өнөөдөр илүү цагаар ажиллаад оройтчихлоо."

       Цаг орой болчихсон болохоор би түүнийг надад уурлах ч юм уу? эсвэл санаа зовсон байгаасай гэх бяцхан найдлага тээсэн ч хормын дотор л инээд хүрэв.

       Тэр чинь Сэра шүү дээ. Тэр хэзээ ч тэгэхгүй.

"Ойлголоо."

       Тэр ийн хэлчхээд ширээн дээр байх номоо аван унтлаганы өрөөг зүглэж харин би намайг ирэхийг мэдсэн юм шиг түрүүхэн халаасан түүний хийсэн хоолыг идэхээр ганцаараа ширээнд суув.

Байнга л давтагддаг зүйл...

Зүгээр л утгагүй.

       Ядаж тэр над руу хараад "Өнөөдөр хэр байв даа?" гэж асууж болох л байсан шүү дээ. Юм ярьдаггүй юм аа гэхэд хамтдаа суугаад хоолоо идэхийг минь харж болох л байсан.

      Ингээд бодоход зарим нэгний хувьд тун жижигхэн үйлдлүүд нь миний хувьд үнэ цэнэтэй, чухал байгаа нь шударга бус юм. Би зүгээр л түүний гараас атгаад өнөөдөр өдөржингөө түүнийг бодсон тухайгаа хэлж, мөрийг нь налаад бүх ядаргаагаа мартахыг хүсч байна.

Яавал тэр намайг хайрлах юм бол?

       Мэдэх юм алга. Тэр яг л мөсөн уул гэсэн үг.

"Боль доо. Жонгүг..."

       Гэнэтхэн нөгөө өрөөнөөс түүний чангаар инээх дуулдахад миний хоол идэх дуршил хийсээд явчих шиг л болов. Миний хувьд түүний ингэж инээхийг харах ёстой л тэнгэрээс од шүүрэхтэй адил. Харин түүний Жонгүгийн хувьд энэ их амархан... Тэр зүгээр байж байсан ч Сэраг инээмсэглүүлж чаддаг.

       Та нар мэдэхгүй байх л даа... Өөрийн чинь эмэгтэй өөр залууг хараад инээмсэглэх тэр мэдрэмжийг.

       Битгий мэдээсэй гэж найдъя. Яагаад гэвэл энэ яг л зүрхийг чинь мянган удаа бутлаад эргүүлээд шархны лентээр наахтай адилхан байдаг юм. Шархны лент нь түүний ховорхон тохиох эгдүүтэй инээмсэглэл... Хамгийн аймшигтай нь тэр шархны лент бүгдийг эмчлэх хүчтэй. Бүгдийг нь...

***

      Цаг орой болоход би хажууд минь тайван унтах түүнийг шүүгээн дээрх бүдэг гэрэлний тусламжтайгаар хүссэнээрээ ажиглаж чадахаар болов.

BOY WITH LUV ||KTH [Completed]Where stories live. Discover now