Suran's pov:
Өглөө болгон босон нэгэн хэвийн зам , миний жижигхэн хэдий ч аль хэдийн нэр хүндтэй болсон кафе. Кафеныхаа хаалгыг онгойлгон 'Нээлттэй' гэх бичгийг зам дээрээс шууд харагдах цонхон дээр байршуулна.
Орж ирэхэд л кофе ны тансаг үнэр 1 жил гаран хугацааг энэ сайхан үнэрийг үнэрлэн өнгөрөөсөн. Дэндүү тансаг , өөр юугаар ч орлууламгүй тансаг үнэр.
Өглөө эрт ажилдаа явдаг хүмүүст зориулан хөнгөн өгоөөний цайнууд болох сэндвич,шинэ ногооны салат гэх мэтчилэн энэ бүгдийгээ цэгцтэй гэгч нь өрөөд үйлчлүүлэгчдээ хүлээнэ.
Өдөр болгон ирдэг хэдий ч цонхоор нар тусан кафе г минь гэрэлтүүлэх тэр л үзэмжийг сэтгэл зүрхэндээ үргэлж хуулж авна.
Хаалганы хонх жингэнэж үйлчлүүлэгчид мэндлэн орж ирцгээнэ. Зөгийн балтай ус, сэндвич, американо,бялуу гээд хүн болгон л өөрийнхөө хүссэн зүйлсийг аваад баярласнаа илэрхийлэн гарна.
Ер нь тайван суугаад кофе уудаг хүн ховор байдаг лдаа. Хүн болгон завгүй болсон учир бүгд л замдаа цайгаа уудаг нь элбэг. Биед нь муу гэдгийг мэддэг хэрнээ мөнгөний төлөө хүн болгон л ажилладаг үе болж дээ.
Иймэрхүү зүйлс бодсоор байтал үдийн цайны цаг болж сургуулийн сурагчид орж ирдэг үе эхлэлээ. Тэд нар дандаа бялуу захиалдаг болохоор өнөөдөр шинэ шоколадтай бялуу гаргаж тавьсан юм.
-Хөөх эгч ээ дахиад шинэ бялуу юу?
-Би шууд 3ыг авж идлээ. Таны бялуу амт гэж тасархай байх нь ойлгомжтой.
-Ойлголооо. Суудал дээрээ сууцгааж бай эгч нь захиалгын аваад очлоо.
Би их сургуулиа төгсөөд нээх удаагүй болохоор энэ охидуудтай дотно байдаг. Хөвгүүд ч орж ирж кофе нэр сэр ууцгаадаг.
Миний нэг өдөр иймэрхүү байдалтай өнгөрдөг дөө. Өглөө өдөр орой хамгий их хүмүүс орж ирдэг. Ганцаараа ажилдаг ч ерөөсөө ядарч байгаагүй. Хүн өөрийнхөө дуртай ажлыг ямар ч хүнд байсан хийгээдл байдаг шүү дээ.
Би орой болгон 10 өнгөрөхөд хаалга ширтэн суух болж. Дахиад л түүнийг ирнэ гэж бодсон юм байхдаа.
-Суран. Тэр 3 хоног л дараалалж ирсэн шүү дээ. Яагаад хүлээгээд багаа юм? Би өөрийгөө шоолон инээж цонхоор харан сууна.
Тэр нэгэн өдөр хүмүүс орж ирэжд байдаггүй оройн цагаар орж ирсэн тэр залуу. Дэндүү төгс царай. Бурхан түүнийг хамаг авьяасаа шингээж хийсэн гэмээр эсвэл бурхан сахиусан тэнгэрээ андуурч дэлхий рүү илгээсэн байх.
Түүний тэгш хэмт нүүр,өөртөө итгэлтэй алхах түүний алхаа, өргөн тэгш мөр, үргэлж цонхны дэргэд дэх сандал дээр ганцаараа суудаг. Үнэхээр цэх сууж хөлөө ачин үргэлж захиалдаг латте гээ уун суух нь тэр өөр ертөнцөөс ирсэн мэт. Эсвэл түүнийг харах мөчид л орчлонгоос хөндийрүүлэн авж оддог.
Түүнийг бодох төдийд л инээмсэглэл нүүрнээс минь салдаггүй. Түүний инээмсэглэл ямар ихэмсэг гээч.
Тэр нэгэн залууг бодсоор батал хаалганы хонх жингэнэнэ. Харвал тийм ээ миний хүсэн хүлээж байсан тэр залуу өөртөө итгэлтэй нь аргагүй орж ирэн :
-Сайн байна уу? Дахиад л зүрх догдолуулам инээмсэглэл. Би түүн рүү зөрүүлж инээмсэглээд :
-Латте?
Тэр зөөлөн толгойгоо дохиод суудаг сандал руугаа явлаа. Би нэг зүйл мартаад байгаа юм шиг санагдаад. Юу юм болоо. Тэр залуун сууж буй ширээг харвал цэвэрлэхээ мартсан байх аж. Сандран гүйж :
-Үнэхээр уучлаарай дахиад л мартчихлаа.
-Зүгээр дээ. Өдөржин ажиллаад ийм зүйл мартах хэвийн л үзэгдэл шүү дээ.
Өөртөө шивнэх шахан:
-Миний хувьд хэвийн биш ээ.
Түүний суудаг ширээг үргэлж цэвэрлэхээ мартдаг юм. Харин тэр үргэлж 'Зүгээр ээ ' гэдэг.
Түүний латте г барин өгөөд явах гэтэл :
-Уучлаарай тантай хэсэг хугацааг өнгөрөөж болох сон болов уу?
Үнэхээр боловсон юм.
-Бололгүй яахав.
-Намайг Жин гэдэг. Ким Согжин.
-Танилцахад таатай байна. Намайг И Суран гэдэг.
-Гоё нэртэй юм аа.
Би инээмсэглэн :
-Баярлаа. (тань шиг төгс хүнээс ийм үг сонсох ичмээр юм.)
JIN's pov:
Өнөөдөр үргэлж очдог кафе руугаа очин хаалгын онгойлговол миний зүрхийг юу чгүй татсан тэр л үзэсгэлэнтэй бүсгүй намайг хүлээж байсан мэт өөдөөс минь ширтэж байсан юм. Мэдээж дуртай латте г минь хэлүүлэлтгүй мэдэж байлаа. Түүний инээмсэглэл ,тансаг кофены үнэр хоорондоо төгс тохирч байсан юм. Түүний шидэт дагинын инээмсэглэл намайг ид шидээрээ хорвоогоос аваад явах шиг.
Өнөөдөр би түүнтэй заавал яриа өднө. Ядахнаа нэрийг нь асуух болно.
-Уучлаарай тантай хэсэг хугацааг өнгөрөөж болох сон болов уу?
Миний зүрх дэлбэрэх нь үү гэлтэй бөмбөр шиг хурдан хурдан цохилно.
-Бололгүй яахав.
-Намайг Жин гэдэг. Ким Согжин.
-Танилцахад таатай байна. Намайг И Суран гэдэг.
-Гоё нэртэй юм аа.
Бид 2ын яриа удаан үргэлжлээгүй.•Зүрхэнд минь Суран гэх тэр л бүсгүй кофе шиг намайг өөртөө дурлуулж байна... •
a/n: ziaaaa:333 ymar udaan hugatsaani drah comeback veee. ug ni shine utas avhara l oruuli gj bdoj bsan c bi ni uuruu ene zohioldoo orood tged teselgu oruulcihlaaa. Yu c gsen anhnii romance zohiol taalgdana gj naidiii. ene zohiol bol doloo hnog blgonii 3dahi udr l ornoo shuuu. bas duusgacih ym bol tsaana ni 2zohiolin sna bga. POTTERHEAD uudad bga l bizde. Romance mani oiroltsoogor 15,18bulegtei l bloh bh za tged vote follow:3333 lob uu guyssss
YOU ARE READING
ALZLEIMER
RomanceТэр л анхилам үнэр ханалсан кафе д уулзсан юмсан. Гэтэл яагаад гэнэт алга болчих нь энэ вэ?