.. Жин:
-Хөөх ядарч байна шүү. Ямар ч том байшин юмбэ.
Суран:
-Би хүртэл ийм том гэдгийг нь мартчихаж. Эмээ ээж хоёрыг нас барснаас хойш дахиж ирээгүй болохоор дэндүү их хөөрчихөж..
Суран гэнжт яриагаа зогсоон олон ном өрсөн номын тавиур луу очоод :
-Энэ байна гээд зузаан хуучны ном гаргаж ирээд Жин д харуултал дээр нь "Alzheimer " гээд томоор биччихсэн ном байв.
Жин:
-Энэ чин нөгөө?
Суран толгойгоо дохиод "Love Alzheimer "гэсэн гарчигтай хуудсыг гаргаж ирлээ. Жин чимээгүйхэн уншаад:
-Хөөх ийм жинхнээсээ байдаг гэдэгт итгэхгүй юм ..
Суран:
-Хэлээд юу гэх вэ?
Жин:
-Суран одоо энэ дахиж бид хоёрт тохиолдохгүй ээ. Тохиолдсон ч би чамайг олоод л ирэх болно. Чи өөрийгөө анзаарсан уу?
Суран гайхсан байдалтай:
-Юуг?
Жин нүүр дүүрэн инээнээд:
-Чи энд ирж байх замдаа, энд ирээд бүх л зүйлийн нэг нэгэнгүй санаж байсан шүү дээ. Тэгэхээр хоёулаа энэ эмгэгээс салчихсан гэсэн үг.
Суран сая л анзаарч баярласандаа уйлан Жин ийг тэврэн үсрэнэ. Гэнэт боссоноос болоод Жин "Alzheimer "гэсэн номоо унагаачихав. Тэгтэл номон завсраас нэлээн хуучны гэмээр захидал гарч ирсэн юм.Суран гайхаад нэрийн хартал
"И Суранд хайрт эмээгээс "
гэсэн байв.Суран яаран задлаад уншвал:
-Суран эмээ нь байна аа. Чамайг хэзээ энийг уншихийг мэдэхгүй ч хэзээ нэг цагт уншина гэж найдий. Миний охин одоо хэр том болсон болоо. Эмээ нь харах юм сан. Бодвол ээжийгээ дуурайсан үзэсгэлэнтэй бүсгүй болоо биз дээ. Чиний энэ захидлыг уншиж буй шалтгааныг эмээ нь мэдэж байна аа. Эмээ нь ч мөн багадаа "" байсан юм. Тэр үед ч энэ ном байсан юм. Эмээ нь өвөөтэй нь уулзалдсан удалгүй "Love Alzheimer " ээс болж холдоцгоосон юм.
Тэгсэн ч азаар эмээ нь өвөөтэй нь эргэж уулзаж чадсан юм. Миний охин одоо айх зүйл байхгүй ээ. Чиний хайрт залуу та хоёрт дахиж салах шалтгаан гарж ирэхгүй. Эмээ нь болдог бол хайрт залууг чин харах юмсан. Эмээ нь хайртай шүү. Сайн суугаарай миний охин.Эмээ И Суа
Суран захидлыг газарт унагаан уйлж эхэлсэн юм. Жин гайхан өргөөд сэтгэлийн тайвшруулах гэж оролдоно. Дараа нь өөрөө тэр захиаг уншаад Сураныг чангаар тэврэн:
-Суран би дахиж чамаас холдохгүй. Тийм болохоор үүрд надтай хамт байгаач
Суран нүдэндээ нулимстайгаар:
-Тэгэлгүй яахав!Суран Жин хоёр тэр оройдоо тэр газраас явсан юм. Буцах замд тэр хоёр хоёул цаанаасаа аз жаргалыг мэдэрч байлаа. Харвал Суран энгэртээ тэр номоо чангаар тэвэрсэн байх аж.
-3 жилийн дараа
Нэгэн кафед :
-ЖИНННН. Охиноо түр авж байгаарай. Би кофе бэлдэх хэрэгтэй байна.
гэж нэгэн хүүхэд тэвэрсэн эмэгтэй Жин гэх залууг дуудахад арын өрөөнөөс өндөр нуруулаг царайлаг залуу гарж ирээд охиныг аваад саяны эмэгтэйн хажууд зогсох үед яг л тэнгэрээс сахиусан тэнгэрүүд буугаад ирсэн мэт байлаа.Тийм ээ энэ бол Суран болон Жин ий гэр бүл юм.
{The end}
A/n : zohiol maani inged duusla. Odoo tgher dhij zohiol bicihgu gj bdoj bga blhor bga hyr zohioliig min hairalj ugurei:333 ta heded taalgdna gj naidiii. Bdsonii etsest az jargaltai tugsgul bicsen shu:33
ESTÁS LEYENDO
ALZLEIMER
RomanceТэр л анхилам үнэр ханалсан кафе д уулзсан юмсан. Гэтэл яагаад гэнэт алга болчих нь энэ вэ?