~Florist

29 6 2
                                    

Author's pov:
Суран, Жин 2 уулзалдаад 3сарыг ардаа орхижээ. 3сарын турш тэр 2 өдөр алгасахгүй Сураны анхилам үнэр ханхалсан кафе-д сууцгаадаг байлаа.
Тэр л кафед Суран Жин хоёрын анхны гэсэн бүх л зүйлс болсон юм. Анхны үнсэлт, анхны тэврэлт ...

Суран Жиний кофе хийхийг харан зогсоно. Жин өөрөө латте хийж сурахыг хүссэндээ ийнхүү айн байн кофегоо аягална.
Суран инээн:
-Яааа,би чамд саяхан хэлсэн шүү дээ. Халбага тэнд байна шүү дээ. Ххха Жин би өөрөө хийе.  Чамайг хараад байвал элэггүй болох нь.
-Халбага ,халбага,халбага... Битгий хүн шоолоод байлдаа. Хөгширөөд мартамхай болоод байна гээд байхад!!
-Ойлголоо. Хөгшин залуу минь.  Чамайг яаж ч мартамхай болсон чамд үргэлж латте хийж өгөх болохоор битгий санаа зов:3.
  Маргааш өглөө
Хэвийн л нэгэн өглөө харин Сураны хувьд маш хачирхалтай зүйл болж байв. Өглөө болгон ирж тусалдаг байсан Жин өнөөдөр ирсэнгүй. Үнэхээр хачин өглөө болгон инээмсэглэн орж ирээд шуналтай нь аргагүй Сураныг үнсдэг атал алга Жин тэр өдөр ирээгүй юм. Суран утасруу нь минут тутам залгаж байлаа. Дахиад л авсангүй. Тэрний маргааш ,нөгөөдөр ,3,4,5... Жин долоо хоног кафе д ирээгүй юм. Энэ үед Суран дотроосоо үхэж байлаа. Гэртээ ч харилгүй кафед Жинийг хүлээнэ. Гэр лүү нь очино байхгүй.  Дугаар луу нь залгана байхгүй. Тэр эмнэлэг рүү хүртэл очиж үзсэн юм. Усанд хаясан чулуу шиг Жин алга болчихсон. Сураны сэтгэлд гэнэт орж ирснээ гэнэт алга болчихсон юм.Одоо Суранд хамгийн их хэцүү байлаа..

    Нэгэн цэцгийн дэлгүүрт

Маск зүүсэн хэдий ч нүднээс нь л үзэсгэлэн гоог нь харж болхоор үзэсгэлэнтэй бүсгүй өөрийн боож буй цэцэгнээсээ хэд дахин үзэсгэлэнтэй байх аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Маск зүүсэн хэдий ч нүднээс нь л үзэсгэлэн гоог нь харж болхоор үзэсгэлэнтэй бүсгүй өөрийн боож буй цэцэгнээсээ хэд дахин үзэсгэлэнтэй байх аж.
Гэхдээ сайн харвал хэдэн өдөр унтаагүй гэмээр нүд шөнөжин уйлсан гэлтэй нүд нь бүлцийж хавдсан байх юм.
Хаалганы хонх дуугаран нэгэн залуухан хос орж ирэв. Эрэгтэй нь жаргалтай нь аргагүй инээж эмэгтэйгээ сугадан орж ирэв. Өргөн мөр , үзмийн ягаан туяа татсан үс , төгс хэмтэй царай царайлаг юм. Эмэгтэй ч мөн дутхааргүй хөөрхөн байх аж. Гэхдээ энэ цэцгийн дэлгүүр дэх ув улаан сарнайг хэрхэн гүйцэх билээ...
Залуу цэцэгчин эмэгтэй рүү очин:
-Сайн байна уу?(танил хоолой ,танил царай..)
Цэцэгчин бүсгүй залууг хараад золтой л ухаан алдаал уначихсангүй.  Тэр нүдэндээ итгэхгүй харна. Тийм ээ.  Мөн байна хэдэн хоног нойргүй хонох шалтгаан болсон тэр залуу. Гэнэт л алга болчихсон Жин.  Сураны өмнө өөр эмэгтэйтэй сугадан аз жаргалтайгаар зогсоно. Суран юу болоод байгааг ойлгохгүй байх зуур :
-Уучлаарай! Хадам ээждээ ямар цэцэг сонгох хэрэгтэй вэ? (дооглонгүй инээх)
Суран бүр ч балмагдан хөл дээрээ арай гэж тогтож байв.
~Suran's pov
Хадам ээж??? Тэр хүнтэй гэрлэсэн эсвэл гэрлэх гэж байгаа гэж үү? Гэхдээ тэр надад хайргүй гэж үү? Жин ухаан ор л доо би энд байна шүү дээ!
-Аан.  Хадам ээж? Энэ цэцэг дээр 9 төрөл бөгөөд бүгд тус бүрийн бэлгэдэл энийг уншаад үзээрэй.
Суран Жинд өөрийгөө гэдгийг сануулалдаа. Яагаад зүгээр л зогсоод байгаа юм. Энгэр дээрх нэрээ тэмтрэн Жинийг анзаараасай гэж залбиран зогсоно.
-Мм. Энэ гоё юм байна. Баглаад өгөөч И Суран??? Баярлалаа.
-Суран??? Ааа уучлаарай одоохон.
Тэр намайг гэж мэдсэнгүй эсвэл тэр намайг мартчихсан юм уу???





A/n- :33333

ALZLEIMERWhere stories live. Discover now