PROTECTOR
Muzan x Original character | Episode.3
[Demon slayer]
|||
"Миний цай хаана байна?" Нүүрээ байдгаар нь будчихсан ширүүн төрхтэй эмэгтэй хаалга савсаар орж ирээд, над руу муухай харан ийн асуулаа. Би цочисхийгээд "Юу.. уучлаарай, гэхдээ та цай бэлд гэж хэлээгүй-" гээд үгээ дуусгаж амжаагүй байтал тэр өндөр өсгийтөөрөө шал нүдсээр над руу ойртож ирэв.
Түүнээс хурц үнэртэй ус үнэртэж хамар цоргиулахад би бөөлжхөө шахсан ч, амьсгалаа түгжээд өөрийгөө барьлаа. "Чи миний туслах юм бол өглөө, өдөр, орой цай бэлдэж өгөх ёстой биздэ??"
Тэр ууртайгаар нүдээ цавчлахад хиймэл сормуус нь хачрыг нь хүчтэй алгадна. Би шүлсээ залгисаар сандлаасаа босоод "Гэрээнд ямар ч тийм юм бичээгүй байснаас гадна та өөрөө ч тэр тухайгаа хэлээгүй байх шүү."
"Юу гэнэ ээ? Одоо даргынхаа өөдөөс хэрэлдэх нь үү, чи?" гээд тэр над руу дорд үзсэн байдалтайгаар чичлээд, зажилж байсан бохио үлээх аж.
Надад ажил хэрэгтэй ч энэ хүүхний туслах болж амьдрана гэвэл үнэхээр бүтэшгүй зүйл. Намайг хариу хэлж амжаагүй байтал тэр ташаагаа тулж зогсоод бохио миний ширээний ирмэг дээр наан "Эхний өдөр чинь гээд өршөөе." гэчхээд гарахаасаа өмнө "Муусайн юу ч мэдэхгүй жулдрайнуудыг яах гэж ажилд авдаг байна аа, хэрэггүй новшнууд."
Би хоолойгоо засаад буцаж сандалдаа суухдаа "Нийгмийн доройтолд өртчихсөн, хүндэтгэлгүй хүүхнүүдийг дарга болгож байдаг ялзарсан компани вэ" хэмээн хариу цохилт өгөн доромжиллоо.
Тэр хаалганы бариулаас зуурсан чигтээ эргэж хармагцаа "Юу гэнэ ээ? Ахмад настнаа хүндэлдэггүй, бузар үгтэй жаал юм байж ямар новшоо бураад байгаа юм? Чам шиг хүн олон болохоор л энэ нийгэм ийм болж байгаа юм, жаалаа. Ажил олгож байхад эзнийхээ өөдөөс том дуугараад чи ч овоо юм аа, хэнд ч хэрэггүй амьтан."
Дараа нь тэр нааш дөхөж ирээд, ширээг хоёр гараараа тулаад миний мөрөөр унжих урт үсээр оролдон "Эмэгтэй болохоор чинь ажилд авсан нь буруудчхаж. Чи бол хэнд ч хэрэггүй хүн ойлгов уу, хэнд ч хэрэггүй. Ялзарсан компани гэж бодож байгаа ч чи л өөрөө ялзарчхаж!"
Би түүний нүд рүү цоо ширтэж байхдаа "Намайг доромжлохоо багасгасан нь дээр шүү, тэр сонсож байгаа." гээд шийдэмгий байдалтай хөлөө ачиж суутал тэр саяхан засуулсан бололтой гоёмсог хөмсгөө атиралдуулан "Юу??? Чи чинь бүр солиотой юм биш үү??"
ВЫ ЧИТАЕТЕ
ANIME ONESHOTS || MGL
FanfictionАнимэ-ийн сонирхолтой oneshot-уудыг эндээс уншаарай. ^^ 2020.11.19