FOREST
Bakugo x Originial character | Episode.5
[My hero academia]
|||
Нар дөнгөж барилгуудын цаанаас цухуйж харагдсан ч аль хэдийн хот бүхэлдээ гэгээтэй болчихжээ. Өнөөдөр сургуулийн аяллаар явна гэхээс тэсч ядан би түрэгхэн хувцсаа өмсчихөөд авч явах зүйлсээ ч шалгахаа мартсангүй.
Жийнс, нимэгхэн цагаан цамцан дээр жакет өмссөн өөрийгөө толинд харан өөр хувцас өмсөх хэрэгтэй юу үгүй юу гэдгээ шийдэж амжихаас өмнө доод давхарт юм нурах чимээ гарах нь тэр.
Өглөө болгон бусад өдрүүдийнх шиг эхлэх боловч ердөө түүнийг харах цорын ганц хүслээсээ болж би хором бүрээс аз жаргалыг мэдрэх мэт санагдана. Илэрхийлж боломгүйгээр түүнийг хайрлаж, нэрийг нь дуудаж чадамгүйгээр нандигнах ганцхан оршихуй.
"Минами! Бакүго ирчихлээ!" гэж ээжийг хашхирахад би хариу хашхираад хурдхан цүнхээ аваад, доош буулаа. Тэр урьдынх шигээ л ууртай гэгч нь хөмсгөө зангидаад, цүнхээ нэг мөрөндөө үүрсэн чигтээ хана налан зогсоно. Хамгийн их нандигнадаг зураглал. Түүний хар пудволк, сул хар өмд нь хэрхэн түүнд зохидогт нь би үнэхээр дуртай.
"Яст мэлхий царайлаад байлгүй хурдалж үз!" Тэр намайг хармагцаа ийн уурсахад би толгой дохин инээмсэглэх зуураа "Ээжээ явчихаад ирье." хэмээж амжлаа. Бид өнөөдөр ангиараа хоногоор аялалд явна, бурхан минь ямар азаар Бакүготой нэг анги байж таарсан юм бэ!
Өглөөний цайгаа уугаагүй ч үнэндээ уух тухай би санасан ч үгүй хурдхан л сургууль руу явахыг хүсч байлаа. Ээж надад савласан хэдэн хоол, чихэр өгсний дараа би Бакүгог уурлаж амжихаас өмнө гутлаа өмсөөд, гарахаар яарав.
"Сайн яваад ирээрэй."
"Заа!" Ээжид ийн хариулахтай зэрэгцэн Бакүго амандаа ямар нэг зүйл үглэх сонстсон ч би тоохгүй байхаар шийдээд, гэрээс гарсныхаа дараа "Уучлаарай, хүлээлгэчихлээ."
"Тч, байнга л удаж байх юм!"
Түүнийг ийн уурлахад би дуртай. Төрөлх зан нь ийм ууртай байдаг эсэхийг мэдэхгүй л дээ, гэхдээ иймээрээ байхад зүгээр ээ. Ийм түүнд дурласан шүү дээ.
Бакүго бид хоёр бүүр багаасаа л найзууд байсан юм, цэцэрлэгт байх үеэс хойш найзууд хэвээрээ л байгаа. Яагаад ч юм бага байхад үргэлж хамт яваарай гэж эцэг эхүүд маань захидаг байсан нь одоо ч Бакүго надтай хамт явахаар хүлээдэгтэй холбоотой. Тэр ингэж хүлээхдээ дургүй мэт аашилдаг ч өдөр болгон намайг хүлээсээр л байдаг.
ВЫ ЧИТАЕТЕ
ANIME ONESHOTS || MGL
FanfictionАнимэ-ийн сонирхолтой oneshot-уудыг эндээс уншаарай. ^^ 2020.11.19