УЛААН ХИВС...

209 44 111
                                    

Нар хур тэгширсэн билэгт сайн өдрийн өглөө хэдэн талд нэгэн зэрэг зурвас ирлээ. Ажилгүй болсон мань хэд өөр өөрсдийн гэртээ ногоорч байгаад зурвасны дуугаар цочин сэрэнгүүтээ бараг л өдрийн 1 цагийг "хар үүрээр" гэж тодорхойлоод хэнээс ирсэнг нь нээн харлаа.

📩

ХХХ:

Энэ өдрийн мэндийг хүргье!
Эрхэм хүндэт ноён/хатагтай ........ таныг "IDOL" building-ийн "EX" ажилчдыг үдэж өгөх хүндэтгэлийн арга хэмжээнд урьж байна.

Оройн 18:00 цагт ёслол эхлэх тул бид тань руу 17:30 цагт машин явуулах болно.

"IDOL" building шинэ маркетингийн алба.

Зурвасаа дөнгөж уншиж дууссан Аирин орон дотроо дээд, доод хоёр зовхи нь зэрэг таталдан утас руугаа гөлрөөд сууж байхад Жыви, Жисүү хоёр чанга чанга орилсоор зэрэг өрөөнд нь ороод ирэв.

Жисүү- Бөгс өндийв үү, үгүй юу шинэ ажилчид авчихсан юм биз дээ.

Жыви- Тэгээд яах юм?

Жисүү- Юу яах юм гэж?

Жыви- Энэнд нь очих юмуу яах юм.?

Жисүү- Юу гэж очиж байдаг юм. Ямар муугаа үзүүлэх гэж байгаа биш.

Аирин- Хувцасаа бэлдэцгээ...

Жыви- Гадуур гарах юм уу?

Аирин- ЮУНЫ ЧИНЬ ГАДУУР ГАРАХ! Юу алдсаныг нь харуулах ёстой биз дээ. Хамгийн чамин гэснээсээ өмсөнө шүү. Одоо гоо сайханд орцгооё. Алив бос бос наад өгзөгнүүдээ өндийлгө гэхэд Жыви, Жисүү хоёр нэг л итгэлгүй бие биеэн рүүгээ харж байгаад ухасхийн гүйцгээлээ.

Оройн 17 цаг 30 минут.

Сөүлийн хамгийн үнэтэй зочид буудлыг дотор гаднагүй түрээслэн авч, хамгийн нүсэр арга хэмжээг зохион байгуулж чадах ганц газар бол "IDOL" building билээ.

Үнэндээ "IDOL" building нь улстаа сар бүр 4,5 тэрбум воны хөрөнгө оруулдаг цор ганц байгууллагаар тогтохгүй, жуулчдын дунд их алдартай байдгийн улмаас солонгост ирэх шалтгааны нэгд зүй ёсоор тооцогддог байна.

Өнгөн талдаа супермаркет, ресторан л гэх боловч дотроо дэлхийд алдартай маш олон бренд дэлгүүрүүд, солонгос соёлын дэлгүүр, түүхэн музей зэрэг маш олон чиглэлийн худалдаа, үзвэр, үзэсгэлэн явуулдаг аж.

ⁱᵈᵒˡ 𝗕𝘂𝗶𝗹𝗱𝗶𝗻𝗴Where stories live. Discover now