БАРАА ӨРӨЛТ

259 56 36
                                    

Шинэ ажилчдаа угтаад аль хэдийн нэг сар өнгөрсөн байлаа.

Том Маркийг нарийн бичиг Тиффани маань туслахаа болгосон ба Жижиг Марк маань
Том Кайтай хамт хүүхдийн төвийг ажиллуулж туслах багш болсон.

Хөгшин ах Хычолыг түгээгчийн ажилд оруулсан бол Сүжинийг бэлтгэгч тогоочоор, Ютаг хувцасны тасгийн худалдагчаар, Жошуаг олон нийттэй харилцах ажилтнаар, Жонүг "IDOL" building-ийн шинэ хэсэг болох "IDOL" coffeehouse-т баристагаар, Даниэлийг харин шинэ coffeehouse-ийн зөөгчөөр тус тус ажилд авсан юм.

Харин өнөөдөр 3 сард 1 тохиодог өдөр буюу "Бараа өрөлтийн өдөр" билээ.
Энэ өдөр "IDOL" building-ийнхан дарга цэрэггүй шинээр ирж байгаа бараа, бүтээгдэхүүнүүдийг тус тусынх нь тасгууд руу нь зөөж, өрж бүхэл шөнийг ажлаа хийсээр өнгөрүүлдэг.
Барилгын нүүр царайнууд маань ч ирж туслана.
Ер нь бол амралтгүй ажилладаг шөнө.

Үүдний төв хэсэг.

Мина- Одоо гадаа бараа үлдээгүй биз дээ?

Банчан- Бүгдийг нь оруулаад ирчихлээ.

Хусог- Тэгвэл Хычол ахыг машинаа тавьж орж ирээд бараанаас зөөлц гээд хэлчихээд ир.

Хан- За.

Мина- За хүмүүсээ бүх шинэ ирсэн бараануудаа оруулаад ирчихсэн байна. Тэгэхээр яг хийдэг шигээ л хийнэ. Бүгдийг нь эмх цэгцтэй нүдэнд аятайхан харагдах юм хийнэ шүү.

Хусог- Намжүүн, Жэксон хоёрт нэг аятайхан мэдрэмжтэй нь очоод туслахгүй бол сонин юм хийгээд байдаг шүү. Мэдэж байгаа биз. Өрж дуусаад мэдэгдээрэй.

Тиффани- Хуучин бараануудаа хайрцганд хийгээд агуулах руу оруулаад байгаарай доор албаны ажилчид тооллого хийнэ. Рестораныхан бас эвдэрч, хэмхэрсэн эд юм, хагарсан аяга шаазангийнхаа тоог нь өгөөрэй.

Бүгд- Заа.

Мина- За тэгвэл амжилт. Удахгүй захиалсан хоол ирэх байх.

Supermarket

Cleaning 🧴

Лиса- Хөөе би чамд хэд хэлэх юм бэ? Наадах чинь ариун цэврийн хэрэглэл. Битгий хүүхдийн памперсан дунд тавиад бай!

Жонгүг- Энэ чинь том хүний памперс л гэсэн үг. Ямар ч ялгаа байхгүй!!!

Аирин- Та хоёр хэрэлдэхгүй хурдан өр л дөө. Хэн хэний чинь зөв. Гэхдээ та хоёрын хэлсэн газарт биш энд өрсөн нь дээр юм байна.

ⁱᵈᵒˡ 𝗕𝘂𝗶𝗹𝗱𝗶𝗻𝗴Where stories live. Discover now