𝗡𝗔𝗬𝗘𝗢𝗡,𝗝𝗘𝗡𝗡𝗜𝗘 𝗤&𝗔

379 78 7
                                    

Recording...

Зиа манай зочин+асуулт хариултын маань 2 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо.
Өнөөдрийн дугаараар манай Наён, Жэнни 2 оролцохнээ...

 Өнөөдрийн дугаараар манай Наён, Жэнни 2 оролцохнээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өдрийн мэнд

Наён: Өдрийн мэнд

Жэнни: Чамд ч бас

За аялалд яваад өчигдөрхөн л ирлээ шүү дээ. Тэгээд хэр байв сайхан наргиж цэнгэж зугаацаж зугаалж чадсан уу?

Жэнни: Ер нь бол дажгүй л байлаа. Энэ жил манай захирлууд арай баавартай бэлэг барьсанд нь баяртай байлаа.

Наён: Хөгжилтэй л байлаа. Vlog хийх хэцүү гэдгийг их сайн ойлгосон шүү.

Чи нээрээ анхны удаагийнх гэхэд их дажгүй бичлэгнүүд хийсэн байна лээ шүү.

Наён: Баярлалаа

Зүгээр андаа. Одоо шууд асуултандаа орноо.
Миний vlog-ний доор хүмүүс comment бичсэн байсныг анзаарсан л биз дээ. Тэгээд би тэр дундаас та хоёроос асуусан асуултуудыг түүгээд авчихсан байгаа. Ер нь бол би асууна, та 2 үзэгчдийн сонирхсон асуултанд товч, тодорхой хариулна.

Жэнни: Айдас хүйдэстэй юм бэ...

Асуулт эхлэхээс өмнө өөрсдийгөө танилцуулаач.

Наён: Намайг Им Наён гэдэг. IDOL building-ийн зочдийг хүлээн авах хэсгийг ахладаг. Энэ ажилдаа ороод 5 жил болж байна.

Жэнни: Намайг Ким Жэнни. Ер нь бол заалны зохион байгуулагч. 4 жил орчим л ажиллаж байна даа.

Асуулт 1: Найзлаад хэр удаж байгаа вэ?

Наён: Их сургуулиасаа?

Жэнни: Ахлах сургуульдаа хальт таньдаг байсан юм. Тэгээд их сургуульд ороод дотносож эхэлсэн.

Асуулт 2: Crush байгаа юу?

Наён: Одоогоор алга даа

Жэнни: Хэт хувийн юм асуулаа


Асуулт 3: Найз залуу байгаа юу?

Жэнни: Найз залуу мөн гэхэд хэцүү биш гэхэд хэцүү хүн бол байгаа шүү

Наён: Ажилд орохоос өмнө байсан ч зөвхөн ажилдаа л анхаарлаа хандуулах шаардлагатай байсан болохоор нөгөө яасан л даа... Ойлгож байна уу? 2 тийшээгээ болчихсон😁


Асуулт 4: Хэзээ хамгийн сүүлд хамт уусан бэ?

Наён: Энэ ямар сонин асуулт вэ

Жэнни: Амралтанд хамтдаа уучихаад юун хачин юм асуугаад байгаа юм бэ Бэк!!! Чи мэдэж байгаа шүү дээ уржигдар хамт уусан.

За тийм ч юм уу дөөөөөөө

Асуулт 5: Хамт уухад яг юу болсон бэ?

Жэнни: Үнэндээ би сайн санахгүй байна

Наён: Уржигдар уу? Мммм за байз.............Эхлээд ямартай ч жоохнуудыгаа дуудаад эхнээс нь тасарч унасан хэдээ өрөө рүү нь зөөлгүүлсэн. Жоннигийн даахгүй байж их уусныг нь яана, тэгээд бүр том биетэйг ч хэлэх үү Сүбин, Банчан 2 арай гэж өргөөд өрөө рүү нь авч явсан. Тэгээд яалаа байз...........................Ааан Кай Жэнниг одоо болтол мартаагүй нтр гээд бараг сэтгэлээ илчлээд байсан байх шүү.

Асуулт 6: Одоо болтол гэдэг нь юу гэж байгаа юм?

Жэнни: Өмнө бид хоёрын хооронд тийм юм байсан юм аа

Асуулт 7: Тэгээд Кай одоо болтол хүлээж байгаа бол чи хүлээн зөвшөөрөх юм уу?

Жэнни: Үгүй шүү.

Асуулт 8: Намжүн, Юнги, Хусог, Жонгүг, өө ямар олон нэр вэ....Тэхён, Жин, Жиминтэй хэр дотно вэ? гэсэн асуулт ирсэн байна.

Жэнни: Хамт ажилладаг болохоор дотно байлгүй яахав ээ.

Наёны хувьд?

Наён: Тэхён, Жимин 2той нэг их сургуульд сургуульд сурч байсан лдаа тийм болохоор дотно. Бусадтай нь хамт олон жил ажилласан болохоор бас л дотно.

Асуулт 9: Наёнаас Жинён гэдэг хүний тухай асуусан байна. Холбоотой юу?

Наён: Жинён???

Жэнни: Дээд курст байсан Жинён юм болов уу? Яагаав дээ Пак Жинён сонбэ?

Наён: Аан Жинён сонбэ юу? Ямар ч нарийн нандин холбоо байхгүй ээ. Зүгээр л сонбэ хүүбэ харилцаа.

За тэгвэл энэ удаагийн булан маань ингээд өндөрлөлөө. Та нар сонирхсон асуултынхаа хариултыг авсан байх гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр хэн, хэнийг оруулмаар байгаа саналаа comment хэсэг бичиж үлдээгээрэй. Like, share, subscribe мартвааа....


Off.

ⁱᵈᵒˡ 𝗕𝘂𝗶𝗹𝗱𝗶𝗻𝗴Where stories live. Discover now