СОНИН САМБАР

351 67 26
                                    


Хусог

Өглөө гүйцэтгэх захирал Хусогийг ажилдаа ирэхэд хэд хоногийн өмнө захиалсан үндсэн ажилчдын танилцуулга зурагтай ханын самбарнуудыг хадаж байгаа харагдана.

Ажил тарахаар нэг мөсөн үзье дээ гэж бодоод тоолгүй өрөө рүүгээ зүглэлээ.

Жэхён

Нойрмог Жэхён нүдээ хагас дутуу нээсээр ажлын хувцасаа өмсөх гээд ажилчдын амралтын өрөө рүү явна. Үүдэнд хадаж байгаа зүйлийг харсан ч юу гэдэг нь түүнд чухал байсангүй.

Жэксон

Өчигдөр шөнөжингөө Намжүүний хийсэн хэргийг хэрхэн нягтлан бодогч Жонёнд хэлж аргалуулах талаар бодож бас л нойргүй хоносон бололтой.

Ружэ

Кассныхаа бусад хэдтэй хамт караоке орно гээд л өчигдөр даанч их баярлачихсан гүйж байсан юмаа. Хэтрүүлчихэж л дээ. Шартчихсан явж байна.
Бусад тав нь ялгаагүй явж байгаа биз.

Ёнжүн, Рюжин

Яасныг нь хэн ч мэдэхгүй. Ямартай ч байнга зодолдоно. Чихрээ булаацалдаж байгаа нялх хүүхдүүд шиг.

Чанёол

Чанёол ерөнхий захирал Минаг хүргэж ирж байна. Ярьшиг зүгээр суучихаасай билээ.
Байнга л гэрээс нь очиж авахын оронд нэг гэрээс хамт ирвэл амар бус уу?

Мина

Хамаг бүдүүн дарга Мина маань ч ханын самбарыг очиж сонирхож харсангүй. Өнгө алагласан юм л байна хэмээн бодсоор цахилгаан шатанд суулаа.

Энийг ер нь анзаарах хүн гарч ирэхгүй нь үү?

Жонён, Жихю, Наён

Манай гурав гоо сайхны бараа энэ тэр ярьсаар хэлхэлдээд л яваад өглөө. Тоож ч харсангүй.

SKZ

Залуу хүүхдүүд арай анзааргатай байлгүй дээ гэж бодтол юу вэ? Үзсэн байлдаантай киногоо яриад хажуугаар нь гарчихлаа.
Чаны хөлөнд тээгэлдсэн нэг самбарны зургийг нь ч харалгүйгээр хадаж байгаа хүнд нь аваад өгчихлөө. Анзааргагүй хогнууд.

ⁱᵈᵒˡ 𝗕𝘂𝗶𝗹𝗱𝗶𝗻𝗴Where stories live. Discover now