МАЙЛААН...

242 51 6
                                    

Нилээн ширүүн уурласан захирал Минагийн уур ажил тарах дөхөхөд ч бас тэр хэвэндээ байлаа. Нарийн бичиг Тиффанигаа хүртэл халсан ч гэсэн жолооч Чанёолыг халах зүрх зориг байгаагүй бололтой. Угаас тэр чинь гэмгүй цайлган амьтан юм чинь. Харин супермаркет, рестароны хэд минь л хоорондоо янз бүрийн комби зохиогоод аашийг нь хөдөлгөчихгүй юу...

Ажлын цаг дуусч нүдэндээ нулимстай үлдсэн хэд тайлан тооцоо, барааны бичиг бас бус зүйл энэ тэрээ бариад хурлын өрөөндөө эгнэн зогсоцгоож байтал өсгийтэй гуталны түгшүүрт чимээ сонстож удирдлагууд ирж байгааг илтгэнэ.

Хусог үг дуугүй өнөөх гэмгүй "гэмтнүүдийн" урдуур гарсаар үргэлжилсэн урт ширээний толгой хэсэгт очоод хөлөө ачин суух бол Мина ямар нэгэн зүйл бодож буй мэт хоёр гараа ардаа ачсаар газар ширтэн нааш цааш холхино.

Юта байсхийгээд л алчуур гаргаж ирч хөлсөө арчиж байгаа нь Минагаас эсвэл Хусогоос айсандаа ч биш зөвхөн Минагийн өсгийтэй гутал нь хэзээ мөдгүй өөрийг нь цохиод авах юм шиг нэг л айдастай сэтгэгдэл төрүүлээд байгаа учраас гутал руу нь нүд цавчилгүй ширтэнэ.

"Тайлан, тооцоо зэргийн юмаа ахин дахин хэлүүлэлтгүй бүгд бэлдчихсэн л байлгүй. Гэнэт халагдсаны нөхөн төлбөр данснууд руу чинь хийчихсэн болохоор одоо ингээд явцгаа" танхимд Хусогийн яриа цуурайттал дуугарахад бүгд дор бүрнээ цочин салгална.

"Юу нөгөө...Бид гурав бас халагдчихсан уу?" гурван гайхалын том эгч Аирин асуухад Мина огцом нэг харснаа "Харин яасан юм бол?" гэх учир битүүлэг асуултыг буцааж тавьснаа Чанёолыг дуудангуутаа цүнхээ аваад гараад явчихлаа.

Урьд өмнө нь Минагийн энэ их хүйтэн төрхийг огтоосоо харж байгаагүй болохоор нэг л гайхширсан басхүү эмээсэн царайны хувирал гаргацгаав.

Хусог "Одоо ингээд цаг үрж зогсоод яахав. Бэлдэж ирсэн материалуудаа наанаа үлдээгээрэй." гэж хэлчихээд бас л гарч одно.

Дахюн "За за ингээд нэгэнт л халагдчихсан юм чинь бүгдээрээ явцгаая даа."

Юнги "Харин сүүлийн удаа бөөндөө байгаа дээрээ нэг газар орж ууцгаая!"

Тэмин "Зөв зөв. Маш сайхан санаа. Өнөөдөржингөө л сэтгэлээр уналаа шдээ манайхаан."

Ёнжүн "Бид нар ч бас ууж болох юм уу?"

Жошуа "Болно. Гэхдээ зөвхөн ундаа л"

Тэхён "Би нэг дажгүй газар мэднэ шүү."

Ингээд нөгөө хэд маань халагдсан тодорхойлолттой юм болохоороо нэгэнт л хамт байгаагийнх гээд караоке өрөө түрээсэлж аваад уйлахдаа уйлж, дуулахдаа дуулж, заримдаа бие биенээ тэвэрч нэг аваад л гомдсон гомдлоо архинд гаргаж маргаашдаа лав  өндийхөөргүй болтол наргиж өнжив.

Хөөрхий хэдэн дүү нар нь үүр цайтал ах, эгч нарынхаа аюулгүй байдлыг хангав. Жиён эгч Линуг хулгайч байна хэмээн бодоод замдаа хэд хэд өшиглөж аваад л тасарч унасан юм гэдэг.

Ай хөөрхий тавилан гэж...Цаашдаа яажшуухан байх юм бол доо энэ хэд маань.

Цаашдаа яажшуухан байх юм бол доо энэ хэд маань

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
ⁱᵈᵒˡ 𝗕𝘂𝗶𝗹𝗱𝗶𝗻𝗴Where stories live. Discover now