Би: Үгүй ээ үгүй наадхаас чинь өөр гөлөг байхгүй юм уу?
Худалдагч: Юу? гөлөг? Чи түрүүнээс хойш гөлөг худалдаж авах гээд байсан юм уу?
Би: "Мэдээж шд ээ" хэмээхэд тэр толгойгоо сэгсрэн түрүүнээс хойш надад санал болгосон аймшигтай амьтдаас өөр тасаг руу дагуулж явав.
Харин энэ удаад яг л миний хэлсэн шиг гөлөгнүүд энд тэндгүй дүүрэн гүйлдэж харагдана. Гэвч тэдэн дундаас нэгэн цагаан жижиг гөлөг анхаарал татах ажээ.
Би: "Бурхан минь! Тэр мөн байна" гэсээр өнөөх гөлгийг тэвэрч авсаар хэлвэл
Худалдагч: "Чи надад анх хэлэхдээ хурц шүдтэй, сүрдмээр харцтай, ямар ч хүнийг өмнөө сөхрүүлж чадахаар нохой гэхээр чинь би чамд дэлгүүртээ байгаа хамаг тулааны нохдоо өөрөө хүртэл айн байж танилцуулж байхад чи энэ жижигхэн хөвсгөр гөлгийг сонгож байгаа юм уу?" хэмээн бараг л доороо үсчих шахам надад хэлнэ.
Би: Та хар л даа. Энэ хөөрхөн амьтны жижигхэн ч гэсэн хөөсөн чихэр буталж чадхаар хурц шүд, хоёр өхөөрдөм зөөлөн чих, цасан цагаан өнгийн хөвсгөр үс хэн ч харсан түүний өмнө хайлж урсах болно шүү дээ.
Худалдагч: Ахх ямартай ч өөрийн авах гөлгөө сонгочихсон юм чинь тооцоогоо хийгээд аваад явж болно оо. Дагалдах эд зүйл болон ямар хоол идэх зэргийг нь хүргэлтээр явуулж болно.
Би: Тэгье дээ баярлалаа.
За тэгэхээр энэ бяцхан амьтныг авсан шалтгаан бол... Ер нь ч намайг сайн мэддэг хүмүүс таамаглаж л байгаа биз. Лукасаас болж л энэ гөлгийг худалдаж авсан юм. Бяцхан гөлгөө одоохондоо зүгээр л "Хөвсгөр" хэмээн дуудаж байя. Хөвсгөрт авсан ягаан өнгийн хүзүүвчээ зүүлгэн Лукасын гэр лүү дагуулж явлаа. Лукас намайг дахиж харахыг хүсэхгүй байна гэсэн. Гэвч би Лукасыг санаад байгаа болохоор өөр ямар нэгэн аргаар уулзах л хэрэгтэй болж байгаа юм.
Лукасын гэрийн урд ирээд хашааг нь харвал хангалттай Хөвсгөр багтах хэмжээний зайтай юм байна. Ашгүй дээ! Үүнийг мэдсэн тул инээмсэглэн доош суусаар Хөвсгөрийг өвөр дээрээ авав.
Би: "За найз минь чиний ид шидийг шалгах цаг ирлээ" хэмээсээр уяатай байсан гинжийг нь аван суллан тависаар түүнийг Лулу гийн цэцэрлэг рүү орохыг хүлээсэн ч хүссэнээр болсонгүй.
Би: "Хөөе Хөвсгөр өө наад хашаа руугаа ороочээ!" хэмээн шивнэн хэлвэл тэр тоох ч үгүй зүгээр л дороо эргэлдээд байв.
YOU ARE READING
МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]
Teen FictionБи яг л өгүүллэгэн дээр гардаг шиг хайр дурлалтай учрахыг хүссэн. Угаасаа тэр учрал нь надад таарахгүй болохоор өөрийн краш болох сургуулийн алдартай хөвгүүнийг зохиол дээр гардаг гол дүрийн охин шиг аргаар өөрийн болгохоор оролдож эхэлсэн. Гэвч мин...