Унгадаг өвөө дахиад л намайг өрөөндөө дуудуулсан. Яахав долоо хоногийн өмнө л дөө. Гэхдээ тэр өдөр шинээр нээгдсэн макароны кафений нээлт болж байсан бүр нээгдээд эхний өдөр нь болохоор орж ирсэн хүн бүрт үнэгүй макароны багц өгнө гэж байсан юм чинь. Ийм чухал ажлыг хойшлуулж болно гэж үү?
Өвөөгийн өрөөний гадна ирэн хаалгыг нь яг тогших гэж байтал түүний хэн нэгэнтэй ярих яриа яг л намайг сонс гэсэн юм шиг л чангаас чанга сонсогдож байлаа. Мэдээж би хүний яриа нууцаар сонсохыг хүсээгүй ч яалтай билээ өөрөө сонсогдоод байхад. Илүү сайн сонсохын тулд хаалганд чихээ ойртуулбал түүний чанга чанга инээх сонсогдоно.
З/өвөө: Ммм тийм тийм. Тэгэлгүй яахав. Тиймээ тийм.
Тэгвэл тэр өдөр би багш нарт машинд асуудал гарсан болохоор энэ жил аялж чадахгүй гээд хэлчихье.
"Гүээ яалаа гэж тэд нар дургүйцэх ч юу ч хийж чадахгүй шүү дээ! За баярлалаа захирлаа. За за. Баяртай" хэмээн утсаа тасалсан бололтой дахин түүний хоолой сонсогдсонгүй.
Эрэх долоо хоногт багш нар аялалд явна гэж байсан гэтэл энэ өвөөгийн яриагаар тэр аяллыг хийхгүйгээр ярьчихлаа шүү дээ! Өөхөөө өнөөдөр ч би морьтой явж байгаа юм байна даа.
Чөтгөрийн инээд гаргасаар захирлын үүдийг эхлээд зөөлөн нэг тогшиж байгаад сүүлд нь маш чанга мөн хурднаар гурван удаа тогшиход тэр орох зөвшөөрөл өгөв.
З/өвөө: Гүэээ чи захирлынхаа хаалгыг зөв зүйтэйгээр тогшиж болдоггүй юм уу?
Би: Хэн захирал гэж?
З/өвөө: Би л байхгүюу. Эсвэл чи юм уу?
Би: "Би захирал биш шд ээ? Та арай намайг өдий хүртэл захирал гэж бодож байсан юм биш биз дээ? Энэчинодоо? Тэглээ ч та миний ирээдүйн хадам өвөө юм чинь би яахын айн айн айн?" гэхэд захирал өвөө уулга алдан толгойгоо барьсаар
З/өвөө: "Чамайг яах гэж дуудсан нь тодорхой мэдээж шийтгэл авах. Биен тамирын багш үнэхээр их бухимдсан харагдсан учраас чамд шийтгэл болгож эмэгтэй хүүхдүүдийн ариун цэврийн өрөөг сар цэвэрлэх шийтгэл оноож байна" түүний хэлснийг сонсон нүдээ эргэлдүүлсээр
Би: Тлллл оноож байна моноож байна ч гэх шиг. Ямартай ч өвөө минь би таны хэлснийг хийж чадашгүй нь дээ!
З/өвөө: Яагаад?
Би: Яахав би таны өрөө лүү орох гэж байгаад нэг нууц олж мэдсэн л дээ. Ерөнхийдөө тантай холбоотой.
YOU ARE READING
МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]
Teen FictionБи яг л өгүүллэгэн дээр гардаг шиг хайр дурлалтай учрахыг хүссэн. Угаасаа тэр учрал нь надад таарахгүй болохоор өөрийн краш болох сургуулийн алдартай хөвгүүнийг зохиол дээр гардаг гол дүрийн охин шиг аргаар өөрийн болгохоор оролдож эхэлсэн. Гэвч мин...