20

1.1K 155 26
                                    

Миний амьдрал одоо ямаршуухан байна вэ гэж үү? Магадгүй охид сайн хөвгүүн нь дахиж түүний нүдэнд харагдах хэрэггүй гэвэл яг л кинон дээр гардаг шиг шүршүүрэн доор уйлж унжаад л, хоол унднаасаа гараад үхэх гэж байгаа юм шиг л байна байх. Гэхдээ анхнаасаа л миний төлөвлөгөөгөөр бол би Лукасыг зохиол дээр гардаг арга ухаанаар өөртөө дурлуулна гээд шийдчихсэн байсан. Киноны аргаар биш. Тэгэхээр миний хархаар энэнд ямарч гуниж гутраад байх шаардлага байхгүй ээ гэсэн үг. Би юу гэх гэсэн бэ гэвэл бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна. Өгүүллэгүүд дээр гол дүрийн залуус бүгд л нөгөө охиноо түлхээд сүүлд нь сайн болсноо ухаараад тэгээд л үлгэр аз жаргалтайгаар төгсдөг. Одоо миний хийх ёстой зүйл гэвэл зүгээр л түүнийг хэлснээр нь тоохгүй орхивол тэр над дээр "Союун аа би чамд хайртай. Надтай гэрлээч" гээд л хүрээд ирнэ шүү дээ.

Би: МУАХАХАХАХАХАХАХА

Юта: "Юундаа галзуу солиотой хүн шиг инээгээд байгаа юм? Өө нээрээ чи чинь галзуу шд ээ" гэхэд нь түүний хацрыг чимхээд

Би: "Тийм ээ би галзуу. Тийм болохоор идэж уух зүйлээ сайн шалгаж байж ходоодондоо чихээрээ дээ" гээд хамар дээр нь хуруугаараа нэг хөнгөн товшчихоод сургууль руу түүнийг ардаа үлдээн түрүүлээд ороод ирэв.

Өнөөдөр би Лукасыг бүхэлд нь үл тоох хэрэгтэй. Энэ нь Ким Союун миний хувьд бараг л боломжгүй зүйл учраас боломжгүй зүйлийг боломжтой болгохын тулд өөрийн кино үзээд л гол дүрийнх нь зан чанарыг өөр дээрээ буулгачихдаг чадвараа ашиглахаар шийдээд өчигдөр шөнөжингөө сууж байгаад "Сарны зочид буудал" гээд киног үзсэн юм чинь. Жан Манвол их хатуу хүчирхэг бардам эмэгтэй учраас барагтаа л өөрийнхөө мэдрэмжийг ил гаргахгүй. Энэ зан чанар нь надад туслана гэж бодсон юм л даа.

Мэдээж би Лукасыг тоохгүй гэж хэлсэн дээ. Гэхдээ тэгэхийн тулд түүний нүдэнд өртөөд тоохгүй байгаа гэдгээ түүнд мэдэгдүүлэх хэрэгтэй учраас түүнийг хаанаас хайх вэ гэж толгойгоо гашилгалгүй шууд л спорт заал руу явав. Заал руу орход яг л урьд урьдынх шиг бүгд л бэлтгэлдээ анхааран намайг анзаарчих хүн байхгүй байх бөгөөд эдгээр тоглож буй хүмүүс дунд Лукас маань ч ном ёсоороо бэлтгэлдээ улайрсан байгаа нь харагдана.

Яаж түүний анхаарлыг өөртөө авчрах вэ гэж бодон зогсож байтал гэнэт л газар хөдлөн тэнгэр нуран унах мэт мэдрэмж төрөн нүдэнд одод болон сахиусан тэнгэрүүд бүжин харагдаж эхлэхэд нь биеэ даалгүй шууд л хоошоогоо саваад уначихав.

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now