22

1K 154 27
                                    

Бодит байдал гэдэг зүйлд нэг сайн алгадуулж аваад яг дөрөв хоножээ. Энэ хугацаанд би сургуульдаа яваагүй. Ээж аав хоёр ч яв гэж намайг хүчлээгүй. Магадгүй тэд айсан байх л даа. Үргэлж л толгой дээрээ солонго татуулан ягаан өнгөөр өөрийгөө хүрээлж явдаг охин гэнэт л нэг өдөр сургуулиасаа хавдсан нүдтэй уйлсан чигээрээ оройны арван цагийн үед манаачид хөөгдөж ирхэд. Харин хамгийн хачирхалтай нь энэ долоо хоногийн хугацаанд Жундэ намайг нэг ч өдөөгүй ба өдөр бүр өрөөнд минь амттан оруулж ирж тавиад гардаг болчихсон. Эхний хэдэн хоногт түүнийг амттануудаа хордуулсан байх магадлалтай гэж бодон сайн шалгасаар идэж байсан бол сүүлдээ хоргүйг нь мэдээд шалгалгүй шууд л амандаа хийдэг болж хувирсан.

Би: "Итгэж чадахгүй юм. Би одоо ингээд Лукасыг алдчихаж байгаа юм уу?" хэмээн амандаа зөөлөн шивнэхэд нүднээс минь нулимс зөөлнөөр урсан унана.

Би өдий хүртэл ямар их хичээсэн билээ. Гэтэл...

Би: "Би өөрөө Лукас дээр очиж ярилцах хэрэгтэй!" хэмээн амандаа шивнэсээр гадуур хувцсаа шүүрч аван өрөөнөөсөө гүйн гарсаар хананд өлгөөтэй байх цагийг харвал 20:30 болж байв.

Ээж: Хүүе миний охин-

Би: Ээжээ охин нь хурдан гараад ирэе. Удахгүй ээ, хайртай шүү

Ээж: "БАЙЗ" хэмээх ээжийн чанга дуугаар байрандаа зогсон түүний зүг харвал тэр намайг хэсэг харж байснаа тэврээд авав.

Би: Э-ээжээ

Ээж: Ээж нь чамаас юу болсон тухай ярь гэж шаардахгүй. Гэхдээ миний охинд хэн нэгэн хэрэг болсон үед ээж нь энд үргэлж охиныхоо дэргэд байгаа шүү.

Би: "Ээжээ" хэмээн сааралтсан хоолойгоор хэлэн түүнийг чангаар тэврээд нулимсаа цааш залгих гэж хичээх ч миний нүд уйлах хэтэрхий дуртай бололтой.

Би: "Ээжээ охин нь энэ удаад үнэхээр сүүлийн удаа л оролдож үзэх болно. Хэрвээ энэ удаад ч би татгалзсан хариу авах юм бол бүхнийг эцэс болгох болно" гэсээр уйлсаар хэлхэд тэр миний юу ярьж байгааг мэдэхгүй байгаа ч толгойгоо дохин уухыг минь үнсэх аж.

Жундэг гэрт байгаагүйд л баярлахаас. Үгүй бол дараа нь намайг ээжийн нялх охин гээд л эхлэнэ шүү дээ.

Ээж: "Заза, харанхуй болхоос өмнө хурдхан яваад ир" гэхэд нь толгой дохиод пүүзээ углаад Лукасын гэр лүү таксидах гэсэн ч болив. Энэ бидний эцсийн уулзалт байж ч магадгүй болохоор...

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now