14

1.1K 135 2
                                    

Кинон дээр ямар нэгэн мэрэгч төлөгч хэрэгтэй эсвэл ид шид тохиолдхоос өмнө ихэнхдээ гудамжинд явж байхад нь зарлал нүүрэн дээр нь хийсэж ирдэг шүү дээ. Мэдээж тэр цаасан дээр мэргэчийн нэр болон хаана үзүүлэх тухай бичсэн байдаг. Хэрвээ та нар намайг мэддэг бол намайг юу хийснийг таамаглах байх. Би хүлээсэн. Миний хувь тавилан миний нүүрэн дээр наалдах тэр торгон агшныг. Гэвч гэрийнхээ гадна хүлээлээ гээд тэр мөч ирээгүй. Тиймээс би мухлаг, парк, хувцасны дэлгүүр, ресторан, эмнэлэгийн гадна ч мөн нүдээ анин хүлээн зогссон. Ийм олон газрын гадна хичнээн удаан зогссон ч бас л бүтээгүй. Тэр үед би үнэхээр их гайхсан шүү! Гэвч яг л тэрхүү цаг мөчид миний супер дупер ухаан минь надад салхитай газар луу яв гэсэн дохио өгсөн юм. Тэгээд л салхитай газрыг хайж өгсөн дөө! Гэвч үнэхээр хачирхалтай нь надад салхи салхилж буй газар олход үнэхээр хүндрэлтэй байсан. Учир нь одоо Солонгост таван сар болж байгаа шүү дээ. Аймшигтай халуун өршөөлгүй сар.

Харамсалтай нь энэ төлөвлөгөө минь ч бүтээгүй. Аан мэдээж би ч мөн бууж өгөөгүй. Тэгээд хувь тавилан намайг олж ирдэггүй юм бол би хувь тавиланг олох болно хэмээн шийдээд өөрөө үзмэрч мэргэ төлөгч хүн хайж явсаар одоо ханбуг өмссөн эмэгтэйн урд сууж байна.

Төлөгч: Ким Союун байх аа.

Би: Юу? Хөөх би танд нэрээ хэлээгүй байхад та яаж миний нэрийг мэдсэн юм бэ? Та төлөгч юм уу? Өө ямар тэнэг юм асуучихав аа хэхэ.

Төлөгч: "Наад энгэр дээр чинь" хэмээх үед нь энгэр лүүгээ харвал алтан шаргал пайзан дээр Ким Союун хэмээн хадсан энгэрийн тэмдэг минь байх аж.

Би: "Өө мартчихаж" хэмээх үед тэр намайг ажиглан харж байгаад ам нээн

Төлөгч: Яасан дүн чинь муу гарсан юм уу? Тийм бол тэр асуудлаа багштайгаа ярилцаад шийд.

Би: "Дүн ч угаасаа авах юмгүй л дээ. Гэхдээ өөр шалтгаанаар ирсэн" гэхэд тэр огцом хөдлөн нүүрээ миний нүүрэнд тулган ямар нэгэн зүйл хайж буй мэт л юу ч юм ажиглана.

Би: "Я.Яасан бэ?" гэхэд тэр надаас холдон нүдээ анисаар

Төлөгч: "Хмммммм мэдрэгдэж байна! Мэдрэгдэж байна. Өөөхөөө" гэсээр нүдээ нээн

Төлөгч: Чи ухаан муутай ч гэсэн үнэхээр азтай тавилантай юм.

Би: "Тийм байна уу?" гэсээр баярлан хоёр гараа хавсран барих үед тэр надад чимээгүй байх дохио өгөн

Төлөгч: "Хмм гэхдээ хэтэрхий тэнэг! Чамд чиний анзаарч харж чадахгүй зүйлс зөндөө байна. Хачин л юм ийм тэнэг, бүтэлгүй хүнийг аз руу хөтөлдөг зүйл юу юм бол?" гэсээр гарнаас минь шүүрч аван хачин хачин хөдөлгөөн хийсээр гэнэт зогсчихов.

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now