End

1.6K 162 21
                                    

Эцэст нь нэг юм гэрээсээ гархад юмс өөрчлөгдөөгүй байсан ч надад нэг л муу юм болох гээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд эхлэв. Удаан гэрээсээ гараагүй болохоор тэгээд байгаа юм болов уу? Мэдэхгүй. Ямартай ч хармаандаа гараа хийчихээд сургууль руугаа алхахдаа өөрийнхөө шийдвэрт багахан эргэлзсэн ч нэгэнт л гараад ирснийх буцаж оръё гэвэл ээж намайг оруулахгүй байлгүй. Намайг битгий буруугаар ойлгоорой. Би Лукасыг хэлсэн болхоор сургууль руу явж байгаа юм биш шүү. Зүгээр л Ютагийн Японоос авчирсан зүйлсийг идхийн тулд л явж байна. Тийн.

Ганцаараа алхах хэтэрхий уйтгартай байсан тул утас чихэвч хоёроо гаргаж ирэн дуу сонсох гэж байтал дээр тагтаа эргэлдсээр байгаад миний дүрэмт хувцсан дээр бааж орхив.

Би: "АААААА. Муухай юм бэ?" хэмээн амандаа үглэн над руу бааж зүрхэлсэн тагтаа руу муухай хараад

Би: "Баасан юм бол тэгээд бөгсөө арчаач!" хэмээгээд гэр лүүгээ буцаж яван гадуурхаа үлдээх төлөвлөгөөтэй явж байхад цаанаас баахан нохдын хуцах дуу сонсогдон хархад дөрвөн нохой миний зүг галзуу юм шиг л гүйж байсанд үхтлээ айсаар хамаг хурдаараа буцан сургуулийн зүг гүйх явцдаа тэднийг салчих болов уу гэж бодон арагш хэд хэд харсан ч тэд ардаас гүйсээр байсанд бараг л уйлах дөхөн зугтсаар манаач ах дээр очоод тэднийг хөөж явуулах төлөвлөгөөтэй сургууль дээр үхэх гэж байгаа амьтан ирхэд нөгөө дөрөв чинь тушаал авсан юм шиг л буцаад яваад өгөв.

Би: "Та дөрөв одоо өдөөд байна уу? ХӨӨЕ НААШ ИРЭЭЧЭЭ" хэмээн нөгөө дөрвийн ардаас хашхирхад мэдээж тэд за гээд гүйгээд ирэхгүй нь тодорхой.

Баас болчихсон хүрмээ манаач ахад үлдээгээд сургууль руугаа орход бүх зүйлс хэвийн мөн ямар нэгэн аюултай зүйл тохиолдохгүй мэт санагдсанд санаа амран өглөө яагаад надад тийм азгүй зүйлс тохиолдсоныг бодоно.

Юта: "ХҮҮҮЕЭЭЭ АНДАА" гэсээр тэр их л жаргалтай амьтан нааш ирэх бөгөөд Япон яваад их л өнгө орсон харагдана.

Би: Төрсөн нутаг руугаа яваад ирсэн биш бүр өнгө орчихжээ.

Юта: Харин чи төрсөн газартаа байсан мөртлөө л царай алдчихжээ.

Би: Хөөе!

Юта: За тоглосон юм даа. Би яахав тэнд очиж найз охинтойгоо уулзаад л хамаг энергээ нөхөж аваад ирлээ шүү дээ.

Би: Чи найз охинтой байсан юм уу?

Юта: Чи мэдээгүй юм уу? Би чамд байнга л ярьдаг байсан шд ээ. Акико гээд.

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now