Хэсэг 7

1.2K 126 4
                                    

Бид хичээл хийгээд хэр удсаныг мэдэхгүй ч нуруу чилэн нойр хүрээд болж өгсөнгүй!

"Ахх үхэхнээ новш гэж!" Хэмээн орилтол гэнэт л толгойруу минь тас буух номноос гэгээн ариун багштайгаа байгаагаа санав.

Толгойгоо барин түүнлүү хартал тэр юу ч болоогүй мэт нүдээрээ инээмсэглэн

"Хараал хориотой!" Гэв. Би ч амандаа мэдэх бүх хараалаа бувтначихаад

"Би ядраад байна! Явлаа!" Хэмээн цүнхэндээ дэвтэрээ хийн түүний хажуугаар өнгөртөл тэр санаа алдан
"Бэлэг авахгүй юм биздээ?"

Юу вэ! Ер нь түүний бэлэгтэй бэлэггүй болно биз!

"Наад бэлгээ ангийн даргадаа л өг таны фэншдээ хө!" Хэмээн түүнрүү даллачихаад цүнхээ үүрэн тамын сургуулиас гаран явлаа. Аххх үнэхээр залхмаар юмаа! Ядаж байхад энэ зүрх түүнийг харах болгонд л хурдан цохилох юм! Түүнд дурлаж болохгүй ээ... эцэст нь бүх эрчүүд л хаяаад явдагаас хойш.

Гэрлүү явах эсэхдээ эргэлзэж байсан ч би өөр хаашаа ч явж чадах билээ гэрийн хаалгаар ормогцоо шууд л өрөөндөө орон хэвтэх бөгөөд маргааш амралтын өдөр учир гэртээ бүтэн өдөржин унтахаар шийдэн нүдээ аньтал яагаад ч юм Инү багш санаанд ороод болж өгсөнгүй! Дэрээ нүүрэндээ тавиад ч, өөр юм бодохыг хичээсэн тэр огтхон ч толгойноос минь гарч өгсөнгүй!

"АХХХХХ!!! Надад ямар гээч хараалаа хийчихсэн юмбэ!! Муу хөгийн амьтан!!" Гэж орилон тийчигнэсээр нэг л мэдэхэд өглөө болчихож. Тиймээ эцэст нь унтаж чадсангүй!

Инээд хүрэн өөрийгөө шоолсоор тэнэг хүн шиг л инээн хэвтэж байтал хаалга онгойн эгч

"Хёминаа! Багш чинь ирчихэж гэв! Би ч год үсрэн босон нүүрээ толинд харчихаад бушуухан доош буутал Инү багш өнөөх л худлаа инээдээрээ инээн зогсож байх бөгөөд намайг харснаа

"Өө хёмин! Хичээлээ хийх үү дээ?" Гэсээр гарт байх том хавтастай дэвтэр номоо өргөх нь тэр. Би ч түүнийг хараад бага зэрэг баярласан учир доош буун түүний хажууд зогстол тэр эгчид бөхийн

"Бид хоёр өрөөнд орлоо!" Хэмээн намайг нудрах бөгөөд би ч юу ч хэлэлгүй буцан өрөөндөө орж ирэн орондоо хэвттэл тэр удалгүй араас минь орж ирэн

"Бидэнд 7 хүрэхгүй өдөр үлдсэн болохоор хурдан босоод ир" гэсээр жижиг ширээний ард суун номнуудаа эмхлэж эхлэв. Би ч түүнийг дооглохоор шийдэн

"Таныг ийм хэнхэг болохоор чинь охидууд тоогоогүй юмшд!" Гэтэл тэр юу ч сонсоогүй мэт жүжиглэн

*Mi Tesøro° Where stories live. Discover now