Хэсэг 5

1.7K 186 5
                                    

Яг одоо толгойнд юу ч бодогдох сөхөөгүй байна! Шууд л түүнийг өөрөөсөө түлхэн уруулаа арчтал тэр үл ялиг инээмсэглэн цааш явах бөгөөд хүүхдүүд бүгд л намайг түүнийг үнссэн гэж бодсон бололтой

"Чи яаж чадваа?" "Хөөх тэр ичих булчирхайгүй нь үнэн юм байна" хэмээн дуртай нь хоорондоо ярилцаж байлаа..

-Бурхан минь Хёмин чи чинь галзуурчихаа юу? Хэмээн Хани намайг чирэн тэндээс гаран явах бөгөөд би шууд л доош суун

-Ахх новш новш гэж!!! Яаж чадаж байнаа!??

Үнэндээ тэр бол миний анхны үнсэлт. Ийм нандин зүйлээ зүгээр л хэн нэгний тоглоом мэтийн зүйлд өгчихсөн гэж бодохоор л...

-Хёмин яагаад түүнийг үнссэн юм? Хэмээн тэр урд минь явган суух бөгөөд би ч түүнлүү ширтэн

-Тэр л үнссэншдээ!! Гарыг минь бариулаад.. Ахх новш Хани би яах ёстой вэ? Гэтэл тэр жуумалзан инээмсэглээд

-Тэгээд өөрийнхөө хамгийн сайн хийдэг зүйлээ хийгээд түүнийг хөө л дөө гэв.

Тиймдээ.. Би өөрийхөөрөө байж түүнд хэзээ ч бууж өгч болохгүй .. Хэзээ ч тийм зүйл болж болохгүй. Би чинь хүссэн бүхнээ хийж чаддаг Хёмин шүүдээ. Хэн ч намайг хорьж чадахгүй.

Өнөөдөр хичээл хийх сонирхолгүй байсан учир шууд л гэрлүү очин солих хувцас цүнхэндээ чихэн хувцасаа солин өрөөгөө тэр чигт нь самарчихаад гартал эгч найз залуутайгаа надруу харан зогсож байлаа..

Би аль болох тэдэнлүү харахгүйг хичээн зогсож байтал нөгөө залуу надруу инээмсэглэн

- Өө Хёминаа удаан уулзсангүй шүү..

Муу тэнэг амьтан. Дахиж таарахгүйн тулд үргэлж зайлсхийж байтал дахиад л нүдэнд харагдчихлаа.

-Амаа тат ой гутмаар юм гэсээр гутлаа өмсөн зогстол эгч санаа алдан

-Хёмин битгий ингэ л дээ... Тэр албаар ийм зүйл хийгээгүй гэхэд нь би инээмсэглэн түүний урд очин зогсоод

-Юу гээч? Та хоёрыг жаргалтай амьдраасай гээд би хараачихая. Ялангуяа чамайг хэмээн өнөөх залууруу заачихаад эгчийг мөрлөн хажуугаар нь зөрөн хаалгаа хүчтэй саван гарлаа...

Энэ залуу бол миний бүх л амьдралаа өгөхөд бэлэн байсан нэг үе хайрладаг байсан хүн минь... Гэтэл тэр сэтгэлрүү минь хутга дүрэн эгчтэй минь гэрлэхээр болсон. Миний амьдралдаа анх удаа хүссэн ч авч чадаагүй зүйл учир түүнийг болон эгчийг үзэн ядаж байна...

*Mi Tesøro° Where stories live. Discover now