Хэсэг 12

1.1K 135 3
                                    

Түүнийг өөртөө улам ихээр дурлуулахыг хүсэж байгаа нь шунал биш гэж найдаж байна! Өнөөдөр амралтын өдөр! Тийм ч учир би том зориг гарган түүнийг болзоонд урихаар утасаа атган угаалгын өрөөний толинд өөрийгөө харан зогсоод бүхэл бүтэн 40 минут болчихсон хэрнээ одоо болтол ногоон товчоо дарж чадсангүй...

"Аххх!!! Хэзээ ийм болчихсон юмбэ!!! Тэнэг Хёмин!" Хэмээн урт амьсгаа аван эцэст нь түүнлүү залгатал тэр ч удалгүй утасаа аван

"Юу болоов Хёмин?"

Юу хэлэхээ мэдэлгүй гацаж түгдэрсээр арай ядан
"Юу... хамт гадуур явмаар байна уу?"

Гэтэл тэр хэсэг чимээгүй байж байснаа инээн

"Намайг болзоонд уриад байгаа юмуу?" Гэв..

Зүрхрүү пал гэж байгаа мэт л мэдрэмж төрөн хацар халуу дүүгэж байв.. яг одоогийн өөрийнхөө царайг толинд хартал миний амьдралдаа харж байгаагүй тийм л Хёмин зогсож байлаа. Инү тэгэхээр миний ийм царайг үргэлж хардаг гэсэн үг үү? Онигоогоор тээглэсэн юм!

"Тиймээ..!"
"Уучлаарай Хёмин өнөөдөр би завгүй"

Тэр ингэж хэлчихээд шууд л утасаа тасалчихлаа... Намайг ингэж байхаар зүгээр л хацарлуу алгадчихгүй дээ? Хөгийн амьтан!

Маргааш нь хичээлдээ явахаас ч дургүй хүрч өчигдөр түүний дуудлагыг нэг ч аваагүй... Хариугаа авах гэж тэр шүүдээ! Өөрийгөө хэн гэж боддог байнаа!? Хахх! Зүгээр нэг сайхан охинд зав гаргахгүй байна гэдэг чинь ноо байж л таарна! Муу зивүүн амьтан! Тэр царайгаараа гэмгүй цайлган надшиг охидуудыг уяраагаад явж байгаа биз! Намайг бас чадахгүй гэж бодсон юм байхдаа! Байлаа юу!

Ангидаа орж ирэн шууд л анги дотроо хамгийн дажгүй гэсэн залуугын хажууд зогсон

"Хамт сууж болно биздээ!?"

Тэр надруу их л гайхсан бололтой харцаар ширтэн хүзүүгээ барин

"Хажууд хүн суудагшдээ!"

Би шууд л түүний хажууд суун чихэвчээ гаргаж ирэн дуу сонстол түүний хажууд суудаг болтой охин надруу ойртоод ямар нэг зүйл хэлэх ч би яаж сонсох билээ.

Хөмсөгөө зангидан түүнлүү ширтэж байтал гаднаас өст хүн гэдэг шиг л Инү багш инээмсэглэсээр орж ирж байлаа.

Тэр охин чимээгүйхэн суудалд минь очин суух бөгөөд би ч үл ялиг ёжтой инээмсэглэн Инү багшруу харвал тэр ч надруу харж байснаа юу ч болоогүй мэт журналаа янзлаж эхлэв.

*Mi Tesøro° Where stories live. Discover now