Хэсэг 13

1.1K 128 2
                                    

Хардсан бололтой... Хайрлах гээд үзье. Гэх түүний энэ хэдэн үг нь ямар ч утгагүй ч надад ямар их үнэ цэнэтэй санагдаж байгааг тэр мэдэх болов уу?

"Тэгвэл надад хайртай болчихсон юмуу?" Гэтэл тэр инээмсэглэн

"Одоохондоо мэдэхгүй ээ.."

Хэрвээ тэр өөр хүн байсан бол аль хэдийн түүний элэгрүү жийж унагаан цохимоор байгаа ч Инү багш учир тэгж чадлаа юу?..

"Тэгвэл надтай болз! Энэ удаа эсэргүүцвэл алчихна шүү!"

Гэтэл тэр толгой дохин чигчий хуруугаа гозойлгоод

"Ойлголоо! Амлаж байна!"

Мэдээж түүнийг өөртөө хамгийн хурднаар дурлуулмаар байна! Нэгэн алдартай хүн маргааш гэж хойш тавилгүй одоо хий гэдэг үг одоо л хэрэг болох нь гэсээр Инү багшийн гарнаас атган

"Тэгвэл одоо болзоцгооё!"

Би нүүр дүүрэн инээмсэглэл гарган шууд л түүнийг чирэн гүйтэл тэр гэнэт зогсон

"Би албаны хувцастайг харахгүй байна уу?" Гэв..

Тэр ямар ч хувцастай байсан ийм төгс байж юундаа ингэдэг байнаа? Тэртээ тэргүй бусад хүмүүстэй өрсөлдөх гээд зовж байхад!

"Надад л сайхан харагдаж байвал болно биздээ!" Гэсээр түүнийг эсэргүүцхээс өмнө хурдан2 алхан автобусны буудалд иртэл тэр ч үүнд тийм ч дургүй биш байгаа бололтой үл ялиг инээмсэглэл тодруулна. Түүний энэ төрхийг хараад л үнэхээр их баярлаж байна! Зүрхний шигдээс болох нь л дээ!

"Хёмин! Одоо юу хийх юм?"

Үнэндээ би ч төлөвлөөгүй учир түүнийг гэрэлт гудамжаар дагуулж явах л санаа толгойнд орж ирж байлаа. Ядаж энэ санаа байхад л уур амьсгалыг би бүрдүүлэх болно!

"Нууц! Зүгээр л надад итгэ!" Гэтэл тэр толгой дохин дахиж энэ талаар асуусангүй.

Бид автобусны хамгийн хойно байх суудалд суун цонхоор харвал гадаа гэгээ тасарч байгаа ч үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа.. хэзээ ийм мэдрэмж мэдэрч байснаа ч мэдэхгүй нь.

Мэдээж кинон дээр эрэгтэй нь эмэгтэйн гарыг барьдаг ч энэ удаа би л түрүүлж хөдлөхгүй бол болохгүй мэт санагдан түүний гарнаас атгатал тэр надруу ширтэж байснаа өнөөх л эгдүүтэй инээмсэглэлээ гаргаж байв..

Бид ийнхүү хором мөч бүрийг алдалгүй явж байтал гэнэт хаанаасаа гарч ирсэн юм мэдэхгүй нэг согтуу ах биднийг чиглэн ирэн хажууд суучихав. Бид ч түүнийг үл тоон урагш харж байтал тэр ах Инүг тогшоод

*Mi Tesøro° Where stories live. Discover now