Хэсэг 3

1.9K 194 4
                                    

Тэд миний бодлыг огт сонсоогүй байж шийдвэр гаргачихлаа гэжүү? Хүссэн зүйлээ хийж чадаагүй минь энэ анхны удаагынх уу?

-Танд үнэхээр их баярлалаа. Дүүгээ танд даатгалаа шүү гэсээр эгч Инү багшид бөхийх бөгөөд харин тэр чөтгөр шиг инээдээ гарган сууна.

Ингээд л би захирлын өрөөнөөс гартал эгч надруу харснаа

-Орой гэрт ярилцая.

-Ирэхгүй гээгүй билүү? Гэтэл тэр муухай царайлсаар

-Битгий ингэ л дээ Хёмин чи ийм охин байгаа... Гэхэд нь би түүнд гэрийн түлхүүрээ өгөн

-Хэрвээ та гэрт байх юм бол би тэр хараал идсэн газарт чинь очихгүй гэсээр түүнийг орхин алхтал тэр чимээгүй тэндээ зогсон үлдэнэ. Худлаа царай худлаа сэтгэл чинь надад хэрэггүй.

Ангируу орж ирэн цүнхээ авчихаад явах гэтэл Инү багш намайг дуудаж байгаа бололтой коридор дүүрэн хоолой нь хадна.

Би түүнрүү харвал тэр миний урд ирж зогсоод

-Тэгээд би ажилгүй болохыг хүсэхгүй байгаа болохоор хамтдаа хичээвэл ямар байна? Гэхэд нь би ёжтой инээн

-Та тэнэг юму? Ингэж ажлаасаа явж байснаас намайг хэлэхэд л зайлах ёстой байсан юм.. Гэтэл тэр санаа алдан

-Би амалчихсан болохоор заавал хэлсэндээ хүрэх болно

Би инээн түүнрүү ойртоод

-Битгий цагаа дэмий зүйлд үр. Хараал идсэн наад царайг чинь харахаас ой гутаж байна гэтэл тэр юу ч хэлэлгүй миний бугуйнаас барих бөгөөд нүдрүү минь ширтэн

-Надтай ингэж ярихыг чинь би зөвшөөрөхгүй.

-Тэгвэл би ингэж ярихыг хүсэж байна гэтэл тэр ёжтой инээн

-За яахав хүссэн бүхнээ хийдэг байхнээ? Би ч бас тэгэх дуртай гэсээр цамцыг минь хүчтэй татах бөгөөд товчнууд газар унан ойж байв.

Би юу болоод байгааг ойлгож чадаагүй байтал тэр намайг бага зэрэг түлхэн

-Багшдаа бэлгийн дарамт үзүүлж болохгүй. Гэтэл эгч надруу харан байрандаа зогсох ба сурагчид миний зургыг даран инээлдэж байв. Харин Инү инээмсэглэн

-Миний үгэнд орох хүртэл чинь хэмээн шивнэж байгаа нь надад хангалттай сонсогдож байв. Би ч доош суун товчнуудаа түүчихээд сургуулиас гаран гүйж эхэллээ... Би хэзээ ч ийм байдалд орно гэж төсөөлж байсангүй... Ча Инү.. Чи яг хаанаас гарч ирсэн гай юмбэ?..

*Mi Tesøro° Where stories live. Discover now