Хэсэг 2

1.9K 181 9
                                    

Би гацаж түгдэрсээр түүний гарыг түлхэхдээ

-Б..битгий тоглоод бай... Би таны сул талыг мэднэ гэтэл тэр инээн надруу бага зэрэг ойртоод

-Би тийм сул талтай ч миний сул тал чамд үйлчилэхгүй байна.. Гайхалтай биш гэжүү? Гэсээр намайг ёжлох бөгөөд би ч түүнийг түлхэн бушуухан тэндээс гаран гүйлээ.. Яг энэ үед хонх дугарч тааран бүх хүүхдүүд ангируугаа алхацгаана.

Үнэхээр тэр миний бодож байсан шиг амар хүн биш бололтой... Гэсэн ч түүнд хэзээ ч бууж өгөхгүй. Заавал түүнийг эндээс явуулах болно.

Ангидаа орж ирэн юу ч хэлэлгүй суудалдаа суутал тэд намайг харан хоорондоо шивнэлдэнэ. Харин Хани хажууд ирж суун

-Чи чинь өнөөдөр яачихаав? Муухай ааш чинь хөдлөө юу?

-Амаа тат би өөр зүйл бодож байна гэтэл тэр инээн

-Аймшигт охин нэгэн багшид дарагдаад их хэцүү байгаа байхдаа? Хэмээн намайг нудран цаашлуулах бөгөөд би ч босон

-Хараал идсэн амыг чинь... Гэтэл хаалга онгойн Инү багш гартаа баахан зүйл барьчихсан орж ирж байлаа. Би ч түүнийг түлхэн суудалдаа суутал Хани инээсээр надаас холдож байлаа.

Би ч ууртай гэгч нь балаа амандаа хийн цонхруу ширтэж байтал Инү багш

-Би хуучин багшаас чинь та нарын хүмүүжлийн талаар мэдээлэл авчихсан. Ганцхан асуудалтай хүн байдаг бололтой гэх бөгөөд би ч түүнлүү харвал тэр яг надруу ширтэж байгаа харагдав.

Хүүхдүүд бүгд л толгой дохицгоон

-Багшаа Хёмин угаасаа биднээс өөр хэмээн ангийн дарга түүнд хэлэх бөгөөд би ч инээн ширээн дээрээ хөлөө тавин

-Ангийн дарга нэг ч удаа болов үнэн үг хэлэх шив? Гэж хэлэхдээ түүнээс огт харцаа салгаж чадсангүй. Харин Инү багш үл ялиг инээмсэглэн

-Ийм хүүхдүүд ихэвчлэн их аймхай байдаг тийм биш гэжүү Хёмин? Хэмээн надруу дохин ёжтой инээх бөгөөд миний хацар халуу дүүгэн юу хийх талаараа бодож огт чадсангүй... Хий дэмий л цонхруу хартал тэд хоорондоо шивнэлдэн ямар нэг зүйлийн талаар ярилцана.

Тэр ийнхүү ярьж байснаа хичээлээ заахаар болон англи хэлээр мэдэгдэхгүй зүйлс ярьсаар.. Аахх хараал ид англи хэлийг үнэхээр үзэн яддаг... Ядаж байхад энэ багшийг ч үзэн ядаж байна. Гэсээр ширээгээ дэрлэн хэвтэж байтал хэн нэгний хүйтэн гар хүзүүнд минь мэдрэгдэх бөгөөд би ч түүний гарыг цохин бостол ард суудаг хүүхэд тэнэг юмшиг л инээнэ.

*Mi Tesøro° Where stories live. Discover now