Эвгүй байдалд орсон өөрийгөө яаж авч гарах талаар бодон худлаа инээн зогстол Инү багш гарнаас минь татаад
"Хүүхдүүдийн хажууд битгий өөрийгөө эвгүй байдалд оруул! Явж үз!" Гэтэл тэр эмэгтэй их л шуламлаг инээмсэглэл гарган надруу дөхөөд
"Чамд тэр тухай ярьсан бол чи их дотно бололтой!" Гэснээ үсийг минь оролдох нь тэр. Би ч иймэрхүү зүйлд үнэн голоосоо дургүй учир түүний гарыг цохиод
"Бузар гараараа хүрээд үзээрэй!" Гэтэл тэр зүрхэн дээрээ гараа тавиад
"Инү чи ч ийм охин сонирхдог болтлоо доошоо орчихсон юм биш биздээ!?"
Инү багш юу ч дугарсангүй. Ахх арай энэ алиа салбадайдаа одоо болтол сайн юм биш биздээ. Муу тэнэг амьтан!!
"Ахх харин тань шиг ийм нүүрнийхээ кремийг ч тарааж чадахгүй эмэгтэйтэй яаж үерхдэг байсан юмбол доо?" Гэтэл түүний царай улайн гацаж түгдэрсээр
"Муу ах захгүй амьтан!" Хэмээн гар далайх бөгөөд энэ үед Инү багш намайг түлхэн миний өмнөөс түүнд цохиулчихав.. Тэнд байсан бүх хүүхдүүд уулга алдан би ч гайхсандаа ямар ч хөдөлгөөн хийж чадсангүй. Тэр галзуурчихаа юу?...
Инү багш түүнрүү ширтэн "Намайг зовоож болох ч тэр охинд гар хүрэхийг чинь зөвшөөрөхгүй шүү!"
Тэр шүдээ зуусаар тэр эмэгтэйрүү аймшигтай царай гарган хэлэх бөгөөд тэр ч хэлэх үггүй болсон бололтой надруу харснаа
"За яахав сургуулийн дүрэмд чинь шавь багш хоёр учир ургуулвал яадаг билээ дээ? Би судалчихаад ирнэ тэр болтол жарга!" Гэсээр цааш явах бөгөөд Инү багш ч юу ч хэлэлгүй сургууль руу яван орох нь тэр... түүний ийм байдалтай байгааг анх удаа л харж байна...
Хичээл орсон ч болсон зүйлийг мартаж чадалгүй зөвхөн түүний тухай бодно.. тэр үнэхээр надад сайн болохоор тэгж хэлсэн юм болов уу? Эсвэл тэр эмэгтэйг хардуулах гэж хэлсэн үү? Ахххх чөтгөр ав толгойноос огт гарахгүй нь!!
Эцэст нь хичээл байтугай юу ч ойлголгүй өнөөдрийг дуусгатал Инү багш цүнхээ барьсаар ангид орж ирэх бөгөөд надруу дохин үлд хэмээн шивнэж байв. Мэдээж түүнтэй хичээл давтахаа яаж мартахав!!
Хүүхдүүд тарсны дараа тэр надад зузаан хавтастай ном өгөөд
"Өнөөдөр наадхаа бүгдийн хийж байж харина шүү!" Гэв.. харахад бараг л 50 хуудастай тест байхад тэр үнэхээр галзуурчихсан юм байхдаа!!?
YOU ARE READING
*Mi Tesøro°
FanfictionНадад хэлээч. Хэрвээ би хүсэх л юм бол хэн миний эсрэг зогсож чадна гэж? Гэхдээ.. Түүнтэй учирсан өдрөөс хойш бүх зүйл өөрчлөгдсөн юм..