01.

735 90 15
                                    

JENO POV

"- Таны залгасан хэрэглэгч хариу өгөхгүй байна. Та хэлэх үгээ..."

Олон дахин сонсох тусам автомат хариулагчийн дуу чихэнд минь дасал болохын зэрэгцээ уцаарыг минь төрүүлэх гэлтэй. Би утсаа түргэхэн тасалчхаад Жэминий дугаарыг дахиад эхнээс нь оруулаад чихэндээ барих аж.

"- Утсаа авалдаа Жэминаа гуйя. Утсаа ав."
Түүн рүү нийт хэдэн удаа залгаснаа мэдэхгүй юм. Гэтэл тэр эцэст нь миний дуудлагад хариу өгөв.

"- Байна уу"

"- Хён, би байна. Жэмин ах гар утсаа өрөөндөө орхиод явчхаж."

"- Аан Жисон аа. Жэмин хэзээ гарсан бэ, хаашаа явахаа хэлсэн үү"

"- Үгүй ээ, би түүнийг дормд ирснийг мэдсэнгүй. Мэдээ гарчихсан байсан... Миний ч гэсэн санаа зовоод байна ах аа."

"- Зүгээр дээ Жисон аа. Битгий их санаа зовоорой. Би Жэминийг олчхоод чамд хэлье."

Гаднаас бэлтгэлийн өрөөний цонхыг харахад гэрэл нь унтраалттай харагдана. Энэ л миний эцсийн найдвар учраас хэрэв Жэмин энд байхгүй бол түүнийг хаанаас олохоо үнэхээр мэдэхгүй нь.

Хаалганых нь өмнө ирчхээд амьсгаагаа даран дотогш ороход цонхоор тусах сарны гэрэл цэлгэр өрөөг багахан гэрэлтүүлж байлаа. Хөлийн чимээ минь өрөөг дүүргэн би цааш алхсаар өрөөний цаад буланд хана налан шалан дээр ганцаараа суух нэгнийг олж харав. Намайг ойртон очсон ч тэр байдгаараа толгойгоо гудайлгасан хэвээр суух учир царай нь үл харагдана.

Би түүний хажууд хана налан доош суугаад

"- Өрөөний буланд сүнс байдгийг мэднэ биз дээ. Гэрлээ ч асаахгүй харанхуйд ингээд суугаад байхаар чинь манай бэлтгэлийн өрөөний сүнс гайхаж байгаа даа." гэхэд Жэмин хариу үл өгөв.

"- Би өөрөө явах ёстой байсан юм. Менежер ах миний оронд Жэхён ахыг биш чамайг явуулна гэдгийг мэдсэн бол би гарынхаа боолтыг хурдхан шиг солиулчхаад..." Жэмин толгойгоо өндийлгөсөн ч над руу харалгүй яриаг минь таслан

"- Жэну, чиний буруу биш ээ. Жэхён ахын драмын зураг авалтын цаг нь өөрчлөгдчихсөн болохоор би явсан юм. Миний тийм байдалд орсон нь чиний буруу биш" гэхэд надад түүнийг аргадахыг хүссэн үгс, түүнээс эрэх уучлал гээд түүнд хэлэхийг хүссэн зүйлс олон байсан ч би нэг ч үг хэлж чадсангүй.

You're me and I'm you || NOMINWhere stories live. Discover now