05.

409 60 16
                                    

AUTHOR POV

"- Рэнжүн ах бид хоёрыг ирэхэд Жэну ах Жэмин ахыг өрөөнийх нь үүдэнд заамдчих зогсож байсан." гэж Чэнлэгийн хэлэхийг сонсоод Жисон гайхаж ядан

"- Үнэхээр тэд зодолдсон юм байхдаа. Найман жил хамт амьдрахдаа тэднийг зодолдож байхыг харах нь байтугай сонсож ч байгаагүй юм байна."

"- Биднийг юу болсон тухай асуухад Жэну ах шууд гараад явчихсан. Жэмин ах бас юу ч хэлэхгүй өрөөндөө орчихсон. Царай нь бүр бараачихсан, уур амьсгал нэлээн эвгүй байсан шүү."

"- Үнэхээр тэдний хооронд ямар нэгэн юм болсон бололтой."

JAEMIN POV

Рэнжүн Чэнлэ хоёр хаалгаар орж ирэх чимээ гарахад Жэну надаас үнсэлтээ салгаад гарыг минь тавин энгэрээс минь зуурав. Тэгээд уучлаарай гэж аяархан шивнэчхээд тэдний хажуугаар зөрөн, гараад явчихлаа. Харин би өрөөндөө орж ирээд орондоо шурган, толгой дээгүүрээ хөнжлөө бүтээхэд түрүүнээс хойш тэвчиж байсан нулимс минь хяналтгүй урсаж эхлэв.

Жэнугийн юу бодож байсныг мэдэхгүй ч үнсэлт нь түүнд ч бас шаналгаатай санагдаж хөмсгөө зангидахыг нь би мэдэрсэн. Өөрсдийнхөө тухай боломж олдвол бусдадаа хэлэхийг хүсдэг ч ийм нөхцөлд, ийм байдалтайгаар мэдэгдэхийг хүсээгүйдээ би айж байсан юм.

Бид хамтдаа үлдэхийн тулд саад бэрхшээлтэй тулгарвал би түүний төлөө юу хийж чадах вэ гэсэн бодол надад төрж түүний өмнө буруутай юм шиг санагдана. Нэг нь зөвхөн өгч нөгөө нь зөвхөн авдаг бол тэр хайр зөв гэж үү. Жэнугийн надад хийж өгдөг бүхэн шиг би түүнд тус болж чадахгүй бол би түүнийг хайрлах эрхтэй гэж үү.

AUTHOR POV

Жэну бэлтгэлийн өрөөндөө орж ирээд хоёр гараараа толгойгоо барьчхаад нааш цааш алхан бухимдаж ядна.

"- Ийм зүйл болох ёсгүй байсан юм. Зүгээр дэргэд нь л байхад хангалттай байсан байхад... Илүүг хүсээд хэрэггүй байсан юм. Одоо харин түүнийг алдчихлаа."

~~~

Жэмин өглөө сэрэхдээ өчигдөр болсон бүхний талаар огтхон ч бодохыг хүссэнгүй. Тэр бүхнийг юу ч болоогүй мэт хэвийн байдалд нь үлдээхээр шийдэж, орноосоо босоод усанд орж, нүд нь хавдчихсан байсан учир хөргөгчөөс мөс авч нүдэн дээрээ тавиад, гарахаасаа өмнө кофе чанаж уухаа ч мартсангүй.

You're me and I'm you || NOMINWhere stories live. Discover now