06.

444 56 25
                                    

JAEMIN POV

Бид тайзан дээр гарах үедээ уйтгар гуниг, зовлон шаналал, өвдөлт нэг бүрээ тайз руу өгсөх шатны доор харанхуй буланд үлдээчхээд гардаг юм. Тэгээд үзүүлбэр дууссаны дараа тайзнаас бууж ирэхдээ нөгөөхөө буцааж өвөртлөөд явдаг байх. Энэ бол мэргэжлийн хандлага. Өөрөөр хэлбэл бидэнд ямар ч зүйл тохиолдсон байлаа ч тайзан дээр алдаа гаргах ёсгүй. Энэ нь хэрцгий санагдаж болох ч нөгөө талаараа бидэнд бүх өвдөлтөө мартах хэсэгхэн хугацааг олгодог юм. Тиймээс бид тайзанд дурлаж, тайзан дээр байх мэдрэмжид донтдог байх.

Тайзан дээр хамаг эрч хүчээ шавхчхаад бууж ирэхдээ ухаан алдаж унатлаа ядарсан байх ах нараа, гишүүдээ яг дэргэдээс нь олон удаа харж байсан болохоор юу ч болсон надад алдаа гаргах эрх байхгүй. Бидэнд өчүүхэн төдий эрч хүч үлдсэн байсан ч бусдынхаа төлөө тэр бүгдийгээ тайзанд бүрэн зориулах ёстой. Анх зөвхөн дуучин болох мөрөөдөлдөө хүрэхийн тулд хэцүү бүхнийг тэвчдэг байсан бол одоо бид нэгнийхээ төлөө хамтдаа тайзан дээр зогсдог болжээ.

Өвчнөөсөө болоод яг одоо ажлаа орхих ёстой болсон ч надад санаа тавих ах нар, тусалж дэмжих найзууд, асарч хамгаалах дүү нар маань байгаа учраас харамсах зүйл байхгүй. Бид одоогийн байгаадаа хүрэх гэж нэг нэгнийгээ юутай тулгарсан, юуг даван гарсан, юуг туулж байгааг нь ч мэдэх учраас зүгээр нэг ажлын хамтрагчид биш харин өөрсдийн гэр бүл шиг магадгүй түүнээс ч илүү дотно гэр бүл болж чадсан юм.

Үзүүлбэрийн дараа бүгд хамтдаа зоогийн газарт хооллохоор болсон учраас би хувцсаа сольчхоод бусдыгаа хүлээж байлаа. Хийх зүйл байхгүй хана налан зогсож байтал Жэну ч бас бэлэн болчихсон надаас зайтай ч өөдөөс харсан сандал дээр сууж байгаа харагдав.

Түүн рүү харж байхыг минь Жэну анзаарсан бололтой над руу харж, бид харц тулгарах үед би түргэн гэгч нь харцаа буруулан өөр тийш харлаа. Би түүнийг хараагүй мэт царайлах гэсэн ч Жэну намайг ажиглаад байгаа юм шиг санагдах нь надад маш эвгүй мэдрэмж төрүүлж байв.

Утсаа гаргаж ирээд оролдох гэсэн ч халаасаа ухаад олсонгүй. Өөр юу хийх талаар бодож олохыг хичээж миний тархины эсүүд бараг л дээд хурдаараа ажиллах аж. Үүний хажуугаар өөрийгөө сандарсандаа ямар тэнэг харагдаж байгааг ч төсөөлөөд амжив.

Гараад хүлээж байя гэх үү. Машин ирээгүй гэсэн дээ. Ядаж байхад ямар халуун юм бэ гэсэн олон бодол толгойд эргэлдэнэ. Жэну руу нүднийхээ булангаар хартал тэр тайван гэгч нь утсаа оролдон сууж байгааг хараад намайг ажиглаагүй болохыг ойлгон бага зэрэг тайвширлаа.

You're me and I'm you || NOMINWhere stories live. Discover now