02.

494 77 7
                                    

JAEMIN POV

Нэг жил орчмын өмнө би яг энэ хаалгаар ороод амьдралыг минь өөрчилсөн харамсалтай мэдээг эмчээс сонссон юм. Намайг үнэрлэх амтлах мэдрэхүй алдагдах Аносми гэдэг өвчин туссан гэж эмч хэлсэн.

Хоолны өндөр аппетиттай, амьдралаа бараг л амттанаар төсөөлдөг байсан над шиг хүнд аносми өвчтэй болсон нь ёстой л нөгөө "голыг нь оночихсон" гэлтэй. Хорвоо дэлхий уудам, түүний хэрээр идэж үзэх хоол ч олон гэж би боддог байлаа. Аз жаргалтай мөч бүрээ би цав цагаан хөвсгөр marshmallow, хэдэн алхмын цаанаас ч какаоны үнэр ханхлам өтгөн халуун шоколадны хамт төсөөлдөг байсан юм.

Аносми энгийн ханиад, ядаргаанд орохоос эхлээд мэдрэлийн системийн гэмтэл гэсэн том жижиг олон шалтгаанаас үүссэн байж болдог гэхэд нь би түр зуурын хямрал байгаасай гэж найдаж байсан. Харин хүнд хэлбэрийнх бол ажлаасаа завсарлага авч эмчилгээ хийлгэх хэрэгтэй болохыг эмч надад сануулж байлаа.

Гэвч аносми туссан гэдгээ мэдэхээс бараг нэг жил орчмын өмнөөс би амт үнэр сул мэдрээд байгаагаа анзаарсан юм. Хоолондоо давс хийснээ санаж байгаа хэр нь амтагдахгүй болохоор нь муу давс авчихсан юм байхдаа гэж бодоод нэмээд хийчихээр хүүхдүүд аймаар шорвог байна гэнэ. Кофены амт хүртэл сул амтагдаад уусан болж өгөхгүй болохоор нь найман шотоор захиалж уудаг болсон. Рамёны амтыг нэмэгдүүлэх гээд яншуй нэмээд идэхээр хүүхдүүд хараад мэл гайхна.

Үнэндээ миний туссан аносми удахгүй эдгэрчих хөнгөн хэлбэрийнх биш гэдгийг би мэдэж байсан. Тийм нэг өрөвдөлтэй ч юм шиг инээдтэй ч юм шиг найдваргүй итгэлийг тээж явахыг хүссэн юм. Харин сүүлийн үед амт үнэр бараг л огт мэдрэхгүй байгаа минь намайг бодит байдлыг бүрэн хүлээн зөвшөөрөхөд хүргэж байна. Намайг энд ирэх болгонд энэ эмнэлэг, энэ өрөө, эмч маань ч гэсэн яг хэвэндээ байдаг хэр нь ганцхан зүйл л өөрчлөгдөж байдаг. Миний биеийн байдал улам муудсаар байдаг юм.

Жэминийг эмчийн өрөөнөөс гарч ирэхэд Жэну сууж байсан сандлаа орхин түүн дээр очлоо. Түүний гунигтай царайг хараад, дахиад л муу мэдээтэй болохыг нь Жэну төвөггүй ойлгов. Тэд ямар ч үг хэлэх шаардлагагүйгээр бие биеийнхээ нүд рүү хараад юу бодож байгаа, юу мэдэрч байгааг нь мэдчихдэг юм.


JENO POV

Жэминийг энэ өрөөнөөс ийм царайтай гарч ирэхийг нь дахиад харахыг үнэхээр хүсээгүй юмсан. Нэг жилийн өмнөх тэр өдөр ч гэсэн тэр энэ өрөөнөөс яг ийм царайтай гарч ирж билээ.

You're me and I'm you || NOMINWhere stories live. Discover now