AUTHOR POV
Жэнуг дормынхоо бэлтгэлийн өрөөнд ороход Жэмин гэрлээ асаалгүй, харанхуйд шалан дээр дээш харан хэвтэж байлаа. Ямар нэгэн зүйл болсныг мэдээд Жэну юу ч хэлэлгүй түүн дээр очоод хажууд нь дээш харан хэвтээд гараас нь атгав. Хэсэг хугацааны дараа Жэмин хажуу тийш эргэхэд Жэну ч бас түүн рүү эргэн, тэд өөд өөдөөсөө харан хэвтлээ.
"- Би өглөөхөн сурсан бүжгийн хөдөлгөөнөө давтах гэсэн боловч сайн санахгүй байна." гэж Жэмин сулхан дуугаар хэлэв.
Тэр аносмитой болсноосоо хойш зөвхөн амт үнэр мэдрэхгүй болоод зогсохгүй амархан ядардаг болж мөн ойрын зүйлсийг амархан мартдаг болсон юм. Энэ шинж тэмдгүүд нь түүний өвчний үед илэрч болох зүйл хэдий ч дууны үг болон бүжгийн хөдөлгөөнөө амархан мартаад байдаг болсон нь түүнд хүндээр тусч байлаа. Жэмин үүнээсээ болж бэлтгэлийн үеэр гишүүддээ хүндрэл учруулж, дарамт болох вий гэж хамгийн их санаа зовно.
"- Зүгээр дээ. Бүжгээ бэлдэхэд дахиад хангалттай хугацаа байгаа. Тэглээ ч чи гайхалтай бүжиглэдэг шүү дээ." Тэдний гар одоо ч атгаастай хэвээр байх ба Жэну аргадангуй ийн хэлэхэд Жэмин
"- Чамаас лав сайн биш" гээд инээмсэглэв.
"- Оройн хоолоо идээгүй биз дээ. Гэртээ ороод хоол хийж идэцгээе. Оройтох нь байна. Би хоол хийгээд өгье." гээд Жэну өөрөө түрүүлж босоод Жэмин рүү гараа сунгалаа.
Жэну Жэминийг хөтөлсөөр гал тогооны өрөөнд орж ирээд түүнд сандал татаж өгөн ширээний ард суулгав.
"- Хүлээж байгаарай би удахгүй ээ." гэж түүнийг хэлэхэд Жэмин толгой дохилоо.
Жэну тийм ч сайн хоол хийдэггүй болохоор алдаа гаргалгүй, аль болох хурдан хоол хийх гэж их л хичээж байв. Харин Жэмин түүнийг ардаас нь тайван гэгч нь ажиглан сууна.
Хэсэг хугацааны дараа шөлний буцлах чимээ сонсогдож, хоолны үнэр өрөөг дүүргэх аж. Жэмин ганцаараа удаан суусаар уйдаж эхлээд байсан ч Жэну түүн рүү огтхон ч эргэж харахгүй байв.
Тэр Жэну руу явж очоод түүнийг араас нь тэврээд мөрийг нь налав. Жэну хийж байгаа зүйлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлчихсэн байсан учраас Жэминий үйлдэлд гайхсан ч үг хэлэлгүй инээмсэглээд түүний гэдсээр ороосон Жэминий гарыг нэг гараараа атгаад хийж байснаа үргэлжлүүлэв.
Удалгүй Жэну буцалж байгаа шөлнөөсөө амсаж үзчихээд Жэмин рүү эргэн хараад
"- Хоол болчихлоо. Би аягалаадахъя. Ширээндээ сууж байгаарай." гэхэд нь Жэмин мөн л чимээгүй толгой дохиод ширээ рүүгээ явав. Харин Жэну түүнийг ардаас нь харахад хэтэрхий өхөөрдөм байсанд инээмсэглэхээ больж чадахгүй байх аж.
YOU ARE READING
You're me and I'm you || NOMIN
Short StoryWe just met, not meant. Because You're me and I'm you. It's destiny.