09.

439 58 12
                                    

JAEMIN POV

Хүүхэд байхдаа би шинэ жилийн баярыг гацуур мод, будрах цас тэгээд шоколадтай бялуугаар төсөөлдөг байсан юм. Баярын өдөр болоход өглөөнөөс эхлээд л ээжийн хийсэн төрөл бүрийн амттай хоолыг иддэг байсан ч заавал он солигдох мөчийн дараа идэх ёстой, баярын ширээний яг голд байрлах бялууг л хурдхан шиг амсаж үзэхийг өдөржингөө хүсдэг байж билээ. Энгийн үед иддэг ямар ч бялууны амт надад шинэ жилийн баярынх шиг тийм амттай санагддаггүй байсан сан.

Баяр, дурсамж, уур амьсгал гээд бүхэлдээ "амт". Харин одоо бол надад тахианы шарсан мах идэх яг л цаас зажилж байгаа юм шиг, бялуу яг л хөөсөнцөр идэж байгаа юм шиг санагдана. Ямар ч баяр болсон би бүрэн мэдэрч чадахгүй, өмнөх шигээ мэдрэмж авахгүй, хөөрч догдлохгүй болсон.

Тиймдээ ч гишүүдийнхээ гэрт зочлох сайхан боломж олдсон ч баярын өдөр уур амьсгалыг нь эвдээд хэрэггүй гэж бодсон юм. Эгч нарын хийж өгсөн хоол сайхан амттай болсон гэдгийг ч хэлж өгч чадахгүй, би ердөө тэдний санааг зовоохоос хэтрэхгүй.

~~~

"- Тийм ээ ээжээ. Би гэртээ ирчихлээ."

"- Миний хүү уучлаарай. Ганц удаа баяраар гэртээ ирж байхад нь... Өчигдөр ярихад чинь шууд хөдөлсөн бол өнөө шөнөдөө Сөүлд оччих байсан юм."

"- Үгүй дээ. Он солигдох мөчид замд явж байж болохгүй шүү дээ. Аав та хоёр надад санаа зоволгүй сайн амарч байгаад ирээрэй. Хайртай шүү ээжээ."

Би тэдэндээ надад битгий санаа зовоорой гэж үргэлж хэлдэг ч өөрөө хэлсэндээ хэзээ ч хүрдэггүй бололтой. Одоо л гэхэд тэднийг амралтаас эргэж ирэхэд нь таагүй мэдээгээр угтах гээд хүлээж байгаа минь харамсалтай юм.

Гэрийнхээ хаалгаар дөнгөж орж ирээд би өөрийнхөө өрөөнд орохоосоо ч өмнө цүнхээ үүрсэн хэвээр аав ээжийн өрөөг зүглэлээ. Хаалгыг нь нээхэд л жоохон байх үеийн минь дурсамж нүдний өмнүүр үзэгдэх шиг болж хамгийн дотно мэдрэмж төрөх аж.

Би хэдий төрсөн ах дүүгүй, айлын ганц хүүхэд ч аав ээжийнхээ хайр халамжид хэзээ ч ганцаардаж үзэлгүй өссөн гэж итгэлтэй хэлж чадна.

Хайрыг би ээжээсээ л сурсан. Зургаан настай байхаас минь л ээж сайн үйлсийн ажилд явахдаа намайг дагуулж явдаг байсан юм.

"Бид нэг нэгнээ сэтгэл зүрхтэйнх нь төлөө, тэндээ баяр баясал, зовлон шаналал гээд бүхнийг мэдэрч байдаг учраас, зүгээр л хүн гэдгээр нь хайрлах хэрэгтэй. Хайрлаж байгаагаа ч харамгүй илэрхийлэх хэрэгтэй. Сайн зүйлийг нуугаад байх хэрэггүй шүү дээ." гэж тэр үед ээж минь надад хэлж байсныг би хэзээ ч мартахгүй, үргэлж санаж явах болно.

You're me and I'm you || NOMINWhere stories live. Discover now