08.

434 62 22
                                    

JAEMIN POV

Намайг нүдээ нээхэд цав цагаан тааз угтав. Би хөнжил нөмрөн оронд хэвтсэн байх ба гарт минь дусал залгажээ. Өрөөг ажиглавал бүхэлдээ чимээ аниргүй, эмх цэгцтэй харагдана. Гаднаас орж ирэх хүйтэн агаар мэдрэгдэхэд би хажуу тийш цонх руу харвал Жэну цааш харан зогсож байлаа. Жэну их бээрэг, амархан даарчихдаг юм. Гэтэл тэр онгорхой цонхны өмнө дан цамцтай зогсох бол гадуур хүрэм нь хажууд нь байх сандал дээр хэвтэх аж.

Би дээш өндийн суухад тэр бодолд автсан бололтой цааш харан зогссон хэвээр.

"- Жэну..." түүний нэрийг зөөлөн дуудах үед л тэр эргэж харав.

"- Жэмин аа сэрчихсэн үү." Тэр цонх хаачхаад орны хажууд ирж суугаад миний гараас атган

"- Өвдөж байгаа газар байна уу" гэсээр царайг минь ажиглана. Харин би түүний санаа их зовсон болохыг царайнаас нь олж харж байлаа.

"- Байхгүй ээ. Сайн унтаж байгаад сэрсэн юм шиг л байна. Жоохон ядраад ухаан алдчихсан бололтой." Би худлаа хэлээгүй ч хоолойгоо илүү цоглог сонсогдуулах гэж хичээв. Жэну хариуд нь ялимгүй инээмсэглэсэн ч царайнаас нь таагүй байдал арилсангүй.

Тэр гарыг минь атгаж байгаад цонх хаасан эсэхээ шалгасан бололтой эргэж харчхаад
"- Би чамайг дааруулчихсан уу. Өрөө бүгчим санагдаад байсан юм." гэхэд нь би толгойгоо хөнгөхөн сэгсэрлээ.

"- Бусад маань их гайхсан байхдаа. Олон хүний санаа зовоогоод би ёстой нэг..." өөрийгөө зүхсээр намайг амандаа үглэхэд Жэну хариу хэлэхгүй доош харан эрхий хуруугаараа гарын минь арыг зөөлөн илэх аж.

Тэр хэсэг чимээгүй сууж байгаад ам нээн
"- Тэюун ах, менежер ах хоёр мэдчихсэн..." гэж нүд рүү минь харалгүй сулхан хэлэв.

"- Юу мэдсэн гэж" би юу ч бодолгүй түүнээс хариу асуусан ч юун тухай яриад байгааг хариулахаас нь өмнө өөрөө ойлгож, тэрхэн мөчид түүний хариулт миний бодсоноос өөр байгаасай гэж хүсэв.

"- Бид чамайг эмнэлэгт хүргэж ирсэн юм. Хан эмч өөрөө ирж чамайг үзээд биеийн байдал чинь ойрд хэр байгаа талаар биднээс асуусан. Тэр чамайг өвчнийхөө талаар бусдаас нууцалдаг болохыг чинь мэдээгүй байх л даа... Одоо тэд Хан эмчийн өрөөнд ярилцаж байгаа."

You're me and I'm you || NOMINWhere stories live. Discover now