8

537 62 5
                                    

*Хэрээнүүдийн төв байр*
Туслах: "Эрхмээ! Нөгөө охиныг оллоо!"
Felix: "Илүү тодорхой ярь"
Туслах: "12:46 минутын үед *** зочид буудал руу BTS хамтлагийн Жонгүгтэй хамт орсон. 30 минутын дараа Жонгүг буудлаас ганцаараа гарсан."
Felix: "...Охины араас хүмүүсээ явуул"
Туслах: "Мэдлээ" гээд өрөөнөөс гарав.

Охин...охин...охин...Яагаад тэр чухал бараа жирийн нэгэн охинд явж байхав? Дээрээс нь охины араас явсан хүмүүс маань үхчихсэн... BTS-н Жонгүг гэнээ? Яахаараа дэлхийн хамгийн алдартай хамтлагийн гишүүнтэй хамт явж байдаг билээ? Бүр алга болсныхоо яг маргааш нь шүү. Арай...

*Зочид буудал*

Анар, Жонгүг хоёр Анарын буудалласан өрөөнд орж ирээд байна.
Анар: "Тийшээ сууж байгаарай ахаа. Гадилтай сүү хийгээд өгье" гээд өрөөний буланд байх ширээ, сандал руу заав.
Жонгүг: "Аан за- Хөөх намайг сайн мэдэж байна шүү"
Анар: "Мэдэхгүй арми гэж бараг байхгүй шүү дээ ахаа. Заа уугаарай~" гээд сүүг нь өгөнгөө Жонгүгийн өөдөөс харж суув.
Жонгүг: "Баярлалаа~Ингэхэд хэзээ буцах юм?"
Анар: "Жаахан газар үзэж зугаалж байгаад 3 хоногийн дараа буцнаа"
Жонгүг: "Хөтөч байгаа юм уу?"
Анар: "Үгүй ээ. Байхгүй"
Жонгүг: " Юу?! Болохгүй ээ, болохгүй болохгүй. Болохгүй нь ээ. Төөрчихвөл яах юм. Аюултай шүү дээ. Ерөөсөө би чамд бараа болж хамт явъя."
Анар: "Хөөх нээрээ юу? Гэхдээ заавал тэгэхгүй байсан ч болно шүү дээ. Танд төвөг удмааргүй байна"
Жонгүг: "Төвөг удаж байгаа юм бишээ. Би ч бас гадуур явмаар байсан юм. Харин ч хэн хэнд маань ашигтай зүйл боллоо. Тиймээс битгий санаа зовоо."
Анар: "Ойлголоо. Баярлалаа"
Жонгүг: "Ингэхэд өнөө орой шөнийн хотыг үзэх үү? Их үзэмжтэй шүү"
Анар: "Хөөх тэгье л дээ. Би ч бас үзмээр байсан юм." хэмээн догдлонгуй хариулав.
Жонгүг: "За тэгвэл би орой 6 цагт хүрээд ирье. Тэр болтол амраад байж байгаарай." хэмээн сүүгээ ууж дуусгасан Жонгүг босоод, гарах хаалга руу дөхөв. Анар ч бас түүнийг даган үүд рүү зүглэлээ.
"Мэдлээ даргаа, хүлээж байя" гээд хөөрхөн инээхэд нь Жонгүгийн эгдүү нь хүрч Анарыг тэврээд авав. Үүнд нь Анар жаахан гайхсан ч шууд л тэврэлтэнд нь уусч орхив.
Хэсэг хугацаанд тэдний хэн нь ч юу ч дуугарсангүй, салахыг ч хүссэнгүй, зүгээр л тэврэлдээд л байлаа.

 Хэсэг хугацаанд тэдний хэн нь ч юу ч дуугарсангүй, салахыг ч хүссэнгүй, зүгээр л тэврэлдээд л байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Анар: "Ахаа..." гэхэд нь Жонгүг ухаан орсон бололтой түүнээс салан, "Өө уучлаарай. Эвгүй сэтгэгдэл төрүүлэхгээгүй юм шүү. Эмэгтэй хүн бүрийг хамаагүй тэвэрдэг гэж бас битгий бодоорой-"
"Үгүй ээ! Эвгүй сэтгэгдэл гэх мэт юм ерөөсөө төрөөгүй шүү! Бас тэгж ч бодоогүй!" гэж Анарыг хэлэхэд нь Жонгүгийн санаа амрав. "Үнэхээр ашгүй дээ. За за, би ингээд явъя даа. Ах нар гайхаж байгаа байх. Орой уулзъя" гээд Анарын толгойг илчихээд өрөөнөөс гарлаа.
                   
                    <<Анар POV>>

"Аааааааахх!!!! Жонгүг намайг тэвэрсэн! Жонгүг намайг тэвэрсэн! Жонгүг намайг тэвэрсэн! Намайг тэвэрчихлээ шдээ!!!! Зүүд л биш байгаасай!! Бурхан минь! Баярлалаа! Бас орой болзоонд явах болчихлоо! Үгүй ээ, зүгээр л хамт гадуур гарна гэсэн шүү дээ. Болзоо арай ч биш байх. Эсвэл болзоо юм уу???"

BTS - They are mafia Where stories live. Discover now