1

996 71 0
                                    

               *сэрүүлэг дуугарах*
Сэрүүлэг дуугарах чимээнээр би сайхан зүүднээсээ сэрчихлээ. Аххх уг нь BTS-тэй хамт зугаалж байна гэж зүүдэлж байсан юмсан. Хайран юм. Ингэж бодохтой зэрэгцэн цагаа харвал өдрийн 12 цаг 47 мину-?!!?!
"Юуууу!!!! Золиг гэж би 6 цагт сэрэх ёстой байсан шдээ!! Ахххх ёстой нэг!" хэмээн үглэсээр угаалгын өрөө орох энэ хүн бол би.

За юутай ч намайг Анар гэдэг. 38-ын талыг насалж яваа охин. BTS-н үнэнч шүтэн бишрэгч бөгөөд үүгээрээ тун ч их бахархдаг. Эргэн тойрны маань хүмүүс дургүй байдаг ч гэсэн... Гэхдээ тэдний бодол надад огтхон ч хамаагүй л дээ.
Амьдралын хувьд гэвэл би ганцаараа амьдраад 2 жил болох гэж байна.

Харин өнөөдөр бол миний хамгийн том мөрөөдөл биелэх өдөр. Би BTS-н тоглолтонд явах гэж байна!!!!! Тиймээс л эрт босч бэлдэх хэрэгтэй байсан юм. Даанч дэндүү их догдолсноос нойр хүрэхгүй шөнөжин сэрүүн байсны үр дүнд би илүү унтчихаж. Хэдий тоглолт оройн 8 цагт эхлэх ч гэсэн миний одоо байгаа газар тоглолт зохион байгуулагдаж буй Washington D.C хотоос машинаар 6 цагийн зайд оршдогт асуудал байгаа юм. Дор хаяж 3-4 цагийн өмнө очоод зочид буудалдаа буугаад, хоол идчихээд тухтай явъя гэж бодож байсан юм л даа. Гэхдээ одоо ч өнгөрчээ.
"Үнэхээр тэнэг юмаа. Бурхан минь яасан гэж та намайг ингэж шийтгэж байгаа юм бэ?!" гэж орилсоор саяхан угаалгын өрөөнөөс гарч ирсэн би хувцаслаж байна.
"Бичиг баримт, карт, бэлэн мөнгө, ачаа тээш, бла бла бла, окэйййй бүгд бүрэн байна. Дуудсан такси маань ч ирчихсэн байх" гэсээр түр хугацаанд байрласан буудлынхаа гарах хаалгыг зүглэж байна.
"Өдрийн мэнд залуу хатагтай! Явахад бэлэн үү?" гэж жолооч ах асуув. Тэр үнэхээр эелдэг хүн шиг санагдаж байна.
"Танд ч бас өдрийн мэнд, тиймээ бэлэн"
Эцэст нь нэг юм мөрөөдөл минь биелэх нь...
🚕 🚕 🚕 🚕
                <<Author P.O.V>>
"Таны өрөө 3 давхрын 308 тоот. Цахилгаан шатны зүүн талын 3 дахь хаалга. Баярлалаа."

Анар өрөөний хаалгыг эвдэх шахам орж ирээд ачаа тээшээ задалж эхлэв. Учир нь цаг одоо оройн 7:10 болж байна. Тиймээ тоглолт эхэлхэд 1 цаг ч үлдсэнгүй.
"За юу юу авах билээ. Утас, чихэвч, тоглолтын тасалбар, жижиг цүнх, арми бомб, bt21 чихмэл, өрөөний түлхүүр... Зазазазаз чухал зүйлсээ авсан л гэж найдъя. Надад цаг алга" гэсээр тэр өрөөнөөс гарав. Аз болж түүний захиалсан зочид буудал стадионтой ойрхон байсан юм. 15 минут л алхах хэмжээний.
*******
                   •7 цаг 45 минут•
"Амжчихлаа! Бурхандаа баярлалаа. Хэрэв хоцорч ирсэн бол өөрийгөө хэзээ ч уучлахгүй байх байлаа. Бас-
Өө бурхан минь"
Түүнийг стадионд орж ирэхэд түүний урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй үнэхээр үзэсгэлэнтэй дүр зураг угтав. Тайзны хоёр талд байрлах томоос том дэлгэцүүд дээр BTS-н MV-нүүд ээлжлэн тоглогдож байх ба арми нар фанчант хийж даган дуулалдаж байв. Юутай гайхалтай сонсогдож байсан гээч. Мянга мянган бомбууд олон өнгөөр гэрэлтэх нь яг л одод дунд хөвж байгаа мэт санагдуулна. Ийм дүр зураглалыг хараад хараад ханашгүй билээ.
  🎇        🎆       🎇       🎆        🎇       🎆
          •20:00 Тоглолт эхэллээ•
Домогт BTS тайзыг бараг л шатааж байлаа. Тэдний гайхамшигт хоолой стадионыг дүүргэж, үзүүлбэрүүд нь арми нарыг бараг л зүрхээр явуулах шахаж байв.
Харин Анарын хувьд тэр баярласандаа аль хэдийн уйлж байна. Үнэндээ мөрөөдөл нь биелэж уйлсан хүн нь ганц тэр биш гэдгийг бид бүгд мэдэх бизээ.
                    💜 💜 💜 💜 💜
       •23 цаг 15 минут. Стадионы     ойролцоох нарийн гудам•

Тоглолт дууссан учир Анар одоо зочид буудал руугаа явж байна. Гэхдээ замаа товчилж нарийн гудмаар...
Ингэж явж байхдаа тэр юутай таарахаа төсөөлөөчгүй байсан юм.

"Ахх гайхалтай байлаа шүү. Урьд өмнө нь хэзээ ч ийм сайхан санагдаж байсангүй. Одоо ч үхэхэд харамсах юм алга-"
Харанхуй буланд гарсан чанга чимээ түүний яриаг тасалчихав.
"Хөөе сайн уу бяцхан охин минь. Яагаад ийм газар ганцаараа явж байдаг билээ. Айхгүй байна уу? Хахахаха"
гэсээр тэрхүү харанхуйгаас 6 танихгүй залуус гараад ирэв.
                    <<Анар POV>>
Юу вэ? Юу болоод байнаа?
"Ю-ю-юун хүмүүс вэ!? Я-яах гээд байгаа юм! Я-явцгаа! Би хашгирлаа шүү!"
Ёоо яагаад хоолой минь хүртэл надаас урваад байгаа юм бэ!? Гэхдээ эд нар үнэхээр хэн юм бэ?! Үнэхээр аймаар төрхтэй хүмүүс юм.
"Бидний хэн гэдгийг чи мэдэх шаардлагагүй. Бас хашгирах эсвэл зугтах гэж оролдвол нам буудчихна шүү!" гээд бүгд буу гаргаад ирлээ.
Новш гэж юу хийх вэ? Тэд буудна гэж тоглоогүй бололтой. Үхэхэд харамсах юм алга гэж хэлсэн үгээ буцаамаар байна бурхан минь! Үерхэж ч үзээгүй байж алуулах гэж үү?! Үгүй ээ! Хүсэхгүй байна ! Хүний газар хүний гарт лав алуулмааргүй байна!
"Одоо бидний юмыг өгөөтөх бяцхан чөтгөр минь! Чамд зарцуулах цаг алга! Эсвэл буудлаа шүү! Би тийм ч тэвчээртэй хүн биш шүү"
Тэд юу яриад байнаа??
"Б-би юу яриад байгааг чинь о-ойлгохгүй б-байна. Б-би хэний ч юмыг аваагүй."
"Гүйцээ. Амьдралдаа баяртай гэж хэлээрэй" гээд толгойд минь буу тулгачихав. Би лав нүдээ анилаа. Гуйя!!!!! Хэн нэгэн надад туслаач!!!

BANG BANG BANG

Би үхчихсэн үү?? Нүдээ нээвэл би диваажинд байж байх болвуу? Ээж аав дээрээ очиж болно гэсэн үг үү? Эсвэл би тамд очих юм уу? Бас сая ерөөсөө өвдсөнгүй шүү. Гэхдээ яагаад нүүрний минь өмнө хүн амьсгалаад байгаа юм шиг мэдрэгдээд байнаа? Магадгүй нүдээ нээх хэрэгтэй байх.

Нүдээ нээсэн даруйдаа би өөрийгөө зүүдэлж байна уу даа л гэж гайхаж эхлэв. Учир нь миний өмнө..... ПАК ЖИМИН гэгээн дүрээрээ зогсож байна!!!!! Энэ диваажин уу?? Бурхан минь тэр үнэхээр өөлөх зүйлгүй царайлаг юм! Тэр нүдийг нь ээ! Хэрэв эндэх диваажин юм бол би лав үхсэндээ харамсахгүй байна. Түүнийг ширтээд л баймаар байна.
"Ширтэж дуусав уу?"  гээд тэр надруу жуумалзав. Яаж ийм царайлаг байж болдог байнаа. Би түүнрүү ширтээд л байв.
"Хөөе намайг сонсож байна уу? Ухаан санаа чинь хаана явнаа" гэж хэлээд тэр дух руу минь нясалчихлаа. Яааая л даа. Өвдөж байна шдээ!  Ю-юу? Сая яалтчгүй өвдсөн. Би үхчихсэн биздээ? Яагаад өвдөж байдаг билээ? АРАЙ!!!!! БИ АМЬД ГЭЖ ҮҮ?! ТЭГЭЭД ҮНЭХЭЭР ЖИМИН ӨМНӨ МИНЬ ЗОГСОЖ БАЙНА ГЭЖ ҮҮ ДЭЭ?! Бас саяны залуусыг бүгдийг нь Жимин буудчихсан хэрэг үү?!?! ЮУУУУУУ?!??!?

"ПАК ЖИМИН?!?!?!"
" Өө за? Бяцхан охин ярьж чаддаг л юм байна шүү дээ"

BTS - They are mafia Where stories live. Discover now