13

451 47 10
                                    

Жонгүг гэртээ ирээд шууд л уулзалтын өрөөг зүглэв. Учир нь чухал яриа хийх, эсвэл төлөвлөгөө зохиох үедээ тэд тэнд хуралддаг юм.

Танилцуулбал өрөөний зүүн талын хананы цаана янз бүрийн зэвсгүүд байрладаг ба зөвхөн 7 хүний дууны өнгийг таньж онгойдог

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Танилцуулбал өрөөний зүүн талын хананы цаана янз бүрийн зэвсгүүд байрладаг ба зөвхөн 7 хүний дууны өнгийг таньж онгойдог. Мөн урд хананаас томоохон дэлгэц болон зөөврийн компьютер, яаралтай үед хэрэглэх гар утас бүхий ханын тавиурын хамт гарч ирдэг билээ.

Жонгүг өрөөнд орж ирлээ.

"Ашгүй ирчихэв үү?  Хурдан суучих. Чамайг надтай ярьсны чинь дараа би бусдадаа бүгдийг тайлбарлачихсан. Шууд төлөвлөгөөгөө боловсруулж эхлэе. Хусогаа түрүүнээс хойш бодсон биздээ? Гаргасан төлөвлөгөөгөө танилцуулаарай"

"Окээ. Тэгэхээр бидний мэдэж байгаа зүйл гэвэл нэгдүгээрт Хэрээнүүд Анарыг хулгайлсан. Хамгийн сүүлд түүнд чип байсан болохоор түүнийг хулгайлсан гэж бодож байгаагаас зайлахгүй. Тиймээс л Анарыг дайснаа гэж үзэж байгаа хэрэг. Хоёрдугаарт, тэд Анарт яасан ч зөөлөн хандахгүй. Тиймээс бид хурдлах хэрэгтэй.

Жин хён, та Хэрээнүүдийн бүх нууц баазын байршлыг тогтоо. Бид хамгийн ойрхноос нь эхлэн бүх нуувчийг нь нэгжих болно. Хүн хүч нэмэх хэрэгтэй бол нэмээрэй.

Юнги хён, та Анарын байрлаж байсан буудлаас хааш хаашаа 20 км газар дахь бүх хяналтын камерыг хакердаж шалга. Ямар нэгэн сэжигтэй зүйл олвол мэдэгдээрэй. Бас буудлын хяналтын камерын устсан бичлэгийг сэргээ.

Макнэгууд зэвсгүүдээ бэлд. Бид тулалдах хэрэгтэй болно. Тийм ч амархан байхгүй л болов уу.

Намжүүн бид хоёр нөөц төлөвлөгөө боловсруулна.

Бүгдэд нь нэг цагийн хугацаа өгье. Анар маш аюултай байдалд байгаа учир бид үүнээс илүү удаж болохгүй. За тарцгаая"

* * *
... Хаалга чихран дуугарч өрөөнд хэн нэгэн орж ирэв.

"Хурдан ухаан орсон байх шив. Аль хэдийн дасчихсан болохоор уу? Чи ч жирийн нэг охин биш бололтойдог шүү"

"Чи хэн бэ? Яагаад намайг хулгайлсан юм? Би ямар буруу зүйл хийсэн болоо-" Тэр хэвлий хэсэг рүүгээ хүчтэй өшиглүүлснээр яриагаа дуусгаж чадсангүй. Урьд нь ийм аймшигтай биеийн өвдөлт мэдэрч байгаагүй учир түүний амьсгал нь тасалдаж, уйлж эхлэв.

"Юундаа уйлаад байгаа юм? Чамайг сул дорой юм шиг жүжиглэвэл явуулна гэж санаа юу! Битгий жүжээд бай. Чи аль нэг улсын тагнуулд ажилладаг тийм үү! Хувийн мэдээллээ маш сайн нуусан байна лээ. Үнэхээр жирийн охин гэсэн хуурамч дүрийн чинь мэдээллээс өөр юм олж чадаагүй.  За тэгэхээр гол асуудалдаа оръё... Чип хаана байна?"

Энэ үед л Анар бүхнийг ойлгосон юм. Мэдээж чип шүү дээ. Тэр шөнө гудамжинд над руу дайрсан хүмүүсийн найзууд нь намайг хулгайлсан юм байна. Нөгөө Хэрээнүүд! Надад чип байгаа гэж бодсон болохоор уу? Гэхдээ надад байхгүй шүү дээ. Би BTS-д өгсөн. Үгүй ээ! Яасан ч хэлж болохгүй шүү Анараа! Тэднийг аюулд оруулж болохгүй!

Анар хэсэг дуугүй бодож байснаа

"Аан~ Тэр чип үү? Уучлаарай гэхдээ дахиж харахгүй л болов уу. Би устгачихсан. Азгүй л байна даа"

"Юу өлөгчин яасан гэнээ! Хариуг чинь барина даа!" гээд унатал нь түүний нүүр лүү хүчтэй гэгч нь цохиод авав.

"Нээрэн тийм. Өөрийгөө эхлээд танилцуулчихъя. Намайг Felix гэдэг... Гэхдээ чи угийн мэднэ биз дээ" гээд Анарын дээрээс гишгэнгээ
"Чипийг устгасны чинь төлөө чамайг тамлаж алах болно шинэ тоглоом минь. Чи үхэхийг хүсч гуйх болно доо" гэж сүүлийн удаа түүнийг өшиглөөд өрөөнөөс гарав.

                    <<Анар POV>>

Хэн нэгэн дахиж надаас болж үхээсэй гэж хүсэхгүй байна. Би хүртэх ёстойгоо л хүртэж байгаа...

Ахх~ бие минь өвдөж байна-

Тэр хоёр дахиа ухаан алдаж уналаа...

BTS - They are mafia Where stories live. Discover now