*3 жилийн өмнө*
"Болдоо, миний хөгшөөн~ Найз нь чамд хэлээд байна шдээ. Энэ Америк залуутай хамтарчих юм бол хоёулаа баяжнаа. Чи эхнэр охин хоёроо юугаар ч дутаахгүй, сайхан амьдруулмаар байгаа биздээ?! Маш ойрхон ирчихээд байна шүү дээ!"
"Төмөрөө, би чамд хэлсэн дээ. Тэр залуугийн тавьсан санал нэг л биш байна гэж. Яагаад тийм баян хүн манайх шиг жижигхэн компанийг сонирхож хамтран ажиллах хүсэлт тавина гэж? Ямар ашигтай юм? Чи ер нь тэр гэрээ гээд байгаа зүйлийг нь бүрэн уншиж үзсэн юм уу? Заалт дээрээ тэдний бараа бүтээгдэхүүнийг импортолж оруулж ирнэ гэсэн байсан. Гэхдээ яг ямар бараа юм?! Яагаад биднийг мэдэх шаардлагагүй гэсэн юм! Аюултай санагдахгүй байна уу?!"
"Мэдээж уншиж байж л гарын үсгээ зурна шдээ! Бид илүү их мөнгө олж л байвал юу оруулж ирэх нь бидэнд ямар хамаатай юм! Тэр гэрээн дээр Felix болон миний гарын үсэг зурагдчихсан байгаа. Ганцхан чинийх л дутаад байна! Тэглээ ч энэ компани ганц чинийх биш байх шүү! Би чамд хөрөнгө оруулалт хийсэн! 40% нь минийх! Би илүү баяжмаар байна. Битгий саад болох гээд бай, Болдоо!"
"Тийм ээ! Чиний хэлсэн шиг энэ компани ганц хүнийх биш! Миний, чиний, бас эндхийн бүх ажилчдын компани! Тийм болохоор битгий ганцаараа шийдвэр гаргаж олон хүн хохироох гээд бай ойлгов уу! Чамтай энэ талаар дахиж ярьмааргүй байна" гээд Анарын аав Болдсайхан найз Төмөрөө орхин ажлынхаа өрөөнөөс гарлаа. Харин Төмөр их л уурласан бололтой өрөөгөөр нэг чанга хашхичиж эхлэв.
"Чи л саад болоод байна! Муу новш! Чи л байхгүй байсан бол-! " гээд толгойд нь нэг санаа орж ирэв бололтой хэсэг чимээгүй байснаа "Тиймээ... Чамайг л байхгүй болгочихвол болно. Чи...чи...чи л ийм байдалд хүргэсэн шүү... Надад битгий гомдоорой" хэмээн өөртөө шивнэв.
💫Hi guyss~ aimshgin torliin shine oguulleg oruulj ehelsen bga shu~ sonirhood uzeerei❤️
YOU ARE READING
BTS - They are mafia
FanfictionBTS 2 ажилтай. Эхнийх нь мэдээж IDOL Харин 2 дахь нь бол тэд хүчирхэг мафийн толгойлогчид