*BTS-н байшин*
"Жонгүг жоохон удаж байна шүү. Асуудал гарсан юм биш байгаа?"
"Санаа зоволтгүй дээ Жиминаа. Одоо ирж байгаа байх."
"Хусог хёны зөв өө. Замаараа нэг газраар орж байж ч магадгүй болохоор санаа битгий зов" гэж Намжүүн хариулав.
Зочны өрөөнд зурагт үзэн суух Намжүүн, Хусог, Жимин гурав ийн ярилцана.
"Жимс идээрэй хүүхдүүдээ! Тэхёнаа! Юнги! Доошоо буугаад ир!" хэмээн гал тогооноос Жин таваг дүүрэн арилгаж цэвэрлэсэн жимс барьсаар зочны өрөөнд орж ирэв.
"Өө баярлалаа хённн~ хайртай шүү! Та хамгийн шилдэг нь!" гэж Жимин эгдүүтэй төрхөөрөө Жинд талархлаа илэрхийлнэ.
"Жиминаа юу вэ? Гомдмоор юмаа. Хоби хён нь шилдэг нь гэж бодсон шдээ"
"Ахаа та намайг байнга цохидог шдээ. Бас хоолой хүртэл боодог. Бүр яагаа ч үгүй байхад шүү. Эххх та намайг алахыг хүсдэг байхаа"
"Үгүй ээ Жиминаа. Тэр бол чамайг эгдүүтэй болохоор чинь л тэр"
"Юу? Арай ч дээ"
"Бас дахиад л маргалдаж сууна уу?" хэмээн Юнги эвшээсээр Тэхёнтой бууж ирэв.
Жин: "Наашаа сууцгаа. Жимс ид"
"Би ирлээ" гэсээр Жонгүг гаднаас инээд алдсаар орж ирэв. "Хөөх жимс идэж байгаа юм уу? Алив хён надаа, аа~" гээд жимсээ амандаа хийх гэж байсан Жиминий хажууд очин, амаа ангайгаад суучихав.
"Ёстой нэг... Өөрөө аваад ид л дээ. Зөндөө л байна шдээ. Гэснээс яагаад ингэтлээ их инээгээд байгаа юм? Ямар нэг сайхан зүйл болоо юу?"
"Тиймээ. Үнэндээ сайхан зүйл болсон...Өнөө орой болзоонд явна". Үүнийг сонссон ах нар нь тэр дороо л дуу шуу орж,
"Юу вэ?! Ах нартаа хэлэхгүй охинтой харьцдаг байсан хэрэг үү?"
"Ямар охин юм хөөрхөн үү??"
"Алдартан юм уу? Жирийн охин юмуу?"
"Бид нар таних уу?"
"Хэзээнээс уулздаг болсон юм?" гэх мэтчилэн толгойд нь орж ирсэн бүх л асуултаа асууцгааж байлаа."Юу... Тэр байнаа... Үнэндээ Анарыг болзоонд урьчихсан" гэхэд нь ах нар нь бүгд гайхацгааж, дуугаа хураацгаав.
Гаргасан хариу үйлдэлд нь санаа нь зовсон Жонгүг "Ямар нэг асуудал байхгүй биздээ?" гэвэл тэд сая нэг ухаан орцгоох шиг болов.
Тэхён хоолойгоо засан "Аа... Үгүй ээ. Асуудал байхгүй. Зүгээр л... жаахан гайхаад..." гээд чимээгүй болсноо "Өрөөндөө орж амарлаа" гээд явчихав.
"Юу вэ? Тэхён хён яачихсан юм?"
"Ядарсан юм байлгүй дээ. За, Жонгүгаа жимс идээрэй~"
* * *
16:20. Жонгүгийн ирэх цаг ойртсоор л байлаа. Гэтэл Анар яг одоо юу өмсөхөө шийдэж чадахгүй хий дэмий л тарааж тавьсан хувцаснуудаа ширтэнэ."Аххх~ Охидууд болзоонд ихэвчлэн юу өмсдөг юм бол? Чөлөөтэй, биед эвтэйхэн хувцас эсвэл эмэгтэйлэг, хөөрхөн хувцас юм болов уу? Тэгсэн ч олигтой хувцас авчраагүй шдээ... Яах вэ? Жонгүг ирэхэд 2 цаг ч хүрэхгүй хугацаа үлдчихсэн байдаг. За за, ерөөсөө л гардаг хэрэг ээ. Ойрхон их дэлгүүрээс тохирох хувцас авч чадах байх. Бас би юмыг тэгж их голж шилээд байдаггүй болохоор нэг их удахгүй, цагтаа амжинаа." гэсээр гарт нь тааралдсан нимгэн цагаан даашинзаа өмсөөд өрөөнөөсөө гарч, цахилгаан шатанд суув.
Нэг давхарт бууж ирэхдээ л буудал эл хуль байгааг анзаарсан Анарын санаа нь зовж эхлэв. "Ингэхэд энэ буудал ийм чимээгүй,хүнгүй байлуу? Яг л надаас өөр хүн байхгүй юм шиг... Уг нь өмнө нь миний анзаарснаар хөл хөдөлгөөн, дуу чимээ ихтэй л байсан даа. Ялангуяа нэг давхар... Тэр хараач. Хамгаалагч нь хүртэл байхгүй, бас өрөөнөөсөө гарснаас хойш нэг ч хүн харсангүй."
Буудлын энэ эвгүй байдалд сэтгэл нь тавгүйрхсэн Анарт айдас төрж, нэг л зүйл толгойд нь бодогдоно. Тэр нь буудлаас хурдан гарах ... Ямар нэг муу зүйл болох гээд байгааг тэр зөнгөөрөө мэдэрч байлаа. Тиймдээ ч гарах хаалганы зүг хамаг хурдаараа гүйж эхэлсэн бөгөөд эцэст нь нэг хаалганд хүрэхэд араас нь хэн нэгэн нойтон даавуугаар амыг нь дараад хаалганаас холдуулчихав. Анар тэр үл таних хүнээс холдох гэж чадлаараа хичээсэн ч тусыг эс олно. Нэг л мэдэхэд түүний нүд харанхуйлан, бие нь сульдаж, ухаан алдав.
YOU ARE READING
BTS - They are mafia
ФанфикBTS 2 ажилтай. Эхнийх нь мэдээж IDOL Харин 2 дахь нь бол тэд хүчирхэг мафийн толгойлогчид