Өглөөний 6 цаг 45 минут. Жинтэй гадаа ярилцсаны дараа Анар өрөөндөө ганцаар хэвтэнэ.
<<Анар POV>>
Эндэхийн өглөөний агаар хэтэрхий сайхан юм аа. Ялангуяа борооны дараах үе. Гэснээс Согжин ах сүүлийн үед үнэхээр хачин болоод байна. Үнэндээ ухаан орж, арай тэнхээтэй болсон үеэсээ л анзаарч эхэлсэн. Тэр нэг их юм ярихаа больж, дуугүй л гишүүдийг ажигладаг болсон. Хааяа л Хусог ахтай чимээгүйхэн ярилцана. Намайг ухаангүй байх хооронд яг юу болсон юм болоо? Гэхдээ яг ингээд бодоход бусад гишүүд ч мэдэгдэхүйц өөрчлөгсөн юм байна шүү дээ. Хоорондоо харилцах харилцаа... бас надтай харицах харьцааны хувьд... Ахх... юу болоод байгааг ойлгохгүй нь ээ. Нэг хэсэгтээ байдлыг ажиглаж үздэг юм билүү? Юу болоод байгааг ойлгож магадгүй байх.
Утсанд мэдэгдэл ирэх чимээнээр би утсаа шалгалаа. Facebook-с мэдэгдэл ирж. Ороод харвал миний дагадаг BTS-н Fan page-д Run BTS-н шинэ анги оржээ. Сурсан зангаараа шууд л ороод үзлээ. Энэ интрог их санаж шүү. Хөөх, энэ ангийн зураг авалтыг нилээн дээр хийсэн бололтой. Бүгдийнх нь үсний өнгө өөр байна.
Бараг л нэг сарын хугацаанд өөрийн биеэр BTS-тэй хамт байсан болохоор тэдэнтэй холбоотой нэг ч бичлэг үзээгүйгээ саналаа. Үнэхээр гайхамшигтай шүү. Өдийг хүртэл дэлгэцний цаанаас л харж, ганц удаа ч болов ойроос харж үзэхийг хүсдэг байсан хүмүүстэйгээ одоо хамт амьдарч байдаг...Гэхдээ энэ гайхамшиг хэр удаан үргэлжлэх бол? Ингэж бодох төдийд л дотор минь хоосорч байна.
"Хүүхдүүдээ! Өглөөний цайгаа ууцгаая. Хурдан гараад ирцгээ"
Юм үзэж хэвтээд нилээн хугацаа өнгөрсөн бололтой, Жин ах дуудаж байна. Бусдыгаа хүлээлгэхгүйн тулд үзэж байсан зүйлээ зогсоогоод өрөөнөөсөө гарлаа. Нээрэн энэ байшингийн зохион байгуулалтын хувьд яг голдоо зочины өрөө болон хоолны ширээ байрладаг. Гал тогоо нь хоолны ширээ багтахгүй, бага зэрэг давчуу, жижигхэн байсанд Жин ах анхандаа жаахан дургүй байсан ч гаднах орчноороо эндхийг гүйцэх газар байгаагүйд тэр аргаггүй эрхэнд бууж өгсөн. Намжүүн ч гэсэн түүнийг ятгах гэж нилээн юм болсон шүү. Байшин нийт 4 унтлагын өрөө, 2 угаалгын өрөөтэй. Нэг өрөөнд нь би ганцаараа байдаг бол үлдсэн гуравт нь долоон гишүүд хуваагдаж орсон. Жин ах болон Хусог ах хоёр, Намжүүн ах Юнги ах хоёр, магнэ нар хамт гэж...
"Өглөөний мэнд. Бороо ашгүй зогссон байх шив" гэсээр Намжүүн нүдээ нухалсаар өрөөнөөсөө гарч ирлээ.
YOU ARE READING
BTS - They are mafia
FanfictionBTS 2 ажилтай. Эхнийх нь мэдээж IDOL Харин 2 дахь нь бол тэд хүчирхэг мафийн толгойлогчид