3

652 65 6
                                    

<<Анар POV>>

"Та үнэхээр Жимин мөн гэж үү? Би зүүдлээгүй биз дээ"

"Өхх солонгосоор ярьдаг байхнээ. Ашгүй дээ сайн юм боллоо. Бас энэ мэдээж зүүд биш."

"Хён, бид эндээс хурдан явах хэрэгтэй. Хэрээнүүд удахгүй ирэх байх" хэмээн үнэхээр танил хоолой хэлэх нь сонсогдлоо. Хоолой гарсан зүг рүү хартал Тэхён болон Жонгүг нар бурхны гараа гаргаж зурсан гэгээн дүрээрээ зогсож байв. "Юууу?! Тэхён, Жонгүг 2 ч гэсэн байна гэж үү??" гэж асуусан ч Жимин шоконд орсон миний асуултанд минь хариулалгүй тэдэнд хандан "Нээрээ тийм шдэ. Хмммм... тэгхээр..." гэснээ ямар нэг зүйл бодож байгаа бололтой нэг хэсэг тэнгэр ширтэж зогссоноо "Хөөе охион ямартай ч эхлээд эндээс явцгаая. Юу болоод байгааг замдаа тайлбарлаж өгье за юу?" гэв.

"З-за" Ямар их түгдэрч байнаа. Би уг нь ингэж их түгдэрдэггүй юмсан. Гэхдээ харанхуй гудамжинд толгойндоо буу тулгуулж, хайртай, биширч явдаг дуучдаараа авруулсан болохоор арга ч үгүй биз.
      * * * * * * * * * * * * * * * * * * *

"Нөгөө... бид хаашаа явж байгаа юм бол?" Машинаар 30 гаруй минут бидний хэн хэн нь хоорондоо нэг ч үг солилцолгүй чимээгүй явсны эцэст би ам нээж байгаа нь энэ. Тэд огт ярилцахгүй байгаа нь намайг яагаад ч юм их түгшээгээд, дээрээс нь юу болоод байгаа талаарх таамаглал ч надад байхгүй байгаа нь бүр ч дордуулж байна.

ЖМ: "Аан уучлаарай, бодолдоо дарагдчихаж. Бид одоо манай нууц байр луу явж байна. Өөрөөр хэлбэл BTS-н Америк дахь нууц байр."

"Нууц байр аа? Юу вэ, ямар гэмт хэрэг, мафтай кино байгаа биш дээ" гэж инээн хэлээд Жимин рүү харвал түүний царай тоглож байгаа хүний шинжгүй, үнэхээр нухацтай байгаа нь намайг эргэлзүүлж орхив.

"Би бүр үнэхээр юу ч ойлгохгүй байнаа. Арай тодорхой тайлбарлаад өгөөч" гэтэл жолоо барьж байгаа Жонгүгийн хажууд сууж явсан Тэхён санаа алдан "Энэ нөхцөл байдлыг бид биш Намжүүн хён тайлбарласан нь дээр байх. Гэхдээ Жиминий хэлдэг үнээн. Бид манай нууц байр луу явж байна. Тэнд очихоороо чи илүү ихийг мэдэх болно. Харин одоо яагаад бүгдээрээ танилцаж болохгүй гэж? Намайг Тэхён гэдэг. Ким Тэхён. Гэхдээ чи биднийг мэддэг биздээ, арми?" гээд хойшоо, надруу хараад дөрвөлжин инээмсэглэлээрээ инээмсэглэн гараа сунгалаа.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
BTS - They are mafia Where stories live. Discover now