5. Днх

177 27 3
                                    

Тэюун

За тэгээд Жэхён та хоёр хэр байна даа?

Минсү

Дажгүй ээ. Чи яагаад гэнэт ирсэн юм?

Тэюун

Насаараа найзалсан ганц эмэгтэй найзынхаа гэрт ирж болохгүй юу? Нөхөртэй болсон биш найзыгаа мартаа юу?

Минсү

Дэмий юм ярих хэрэггүй. Өнөөдөр миний бие таагүй байна

Тэюун

Юу чинь өвдөөв?

Минсү

Тэюун намайг уучлаарай, гэхдээ чи одоо явсан нь дээр Жэхён удахгүй ирнэ. Тэр чамд дургүйг чи мэднэ шдээ

Тэюун

Би тэгээд Жэхёнд дуртай хэрэг үү? Гэхдээ тэр залуу арай л даварчисан юм биш үү?! Би түүнийг өчигд-    Зааза юу ч биш. Яахав намайг хар тамхи наймаалж хууль бус зүйл хийдэгт олон хүн дургүй байдаг учир надад нэг их гайхаад байх юм алга. Тэглээч нөхөртэй чинь муудалцах гэж биш чамайг хархаар ирсэн юм. Залгаад байхад утсаа авахгүй, санаа зовоод

Минсү

Би зүгээр ээ. Хоёулаа дараа уулзаад тухтай сонин сайхан ярья

Тэюун

Заа яахав

Тэюуны талаас

Тэр нэг л сайнгүй харагдах юм. Минсүг Жэхёнтой амьдарч эхлснээс хойш бид өмнөх шигээ уулзаж дотно байхаа больсон. Уг нь уулзаж хамаг амьдралаа ярьдаг найз минь тэр байсан байтал Жэхён тэрнийг минь надаас булаачихсан. Цайлган царай гаргаад хүний өөдөөс эгц харж чаддагт нь их гайхдаг. Минсүг надаас хэтэрхий холдуулхаас нь өмнө би түүнийг зогсоох хэрэгтэй...

Өнөөдөр энгийн л нэгэн өдөр болж өнгөрлөө. Жэхён томилолтоосоо ирээгүй байгаа учир гэртээ ганцаараа л уйдан сууна уйдах ч гэж Жэхён байсан ч бид нэг их юм хийдэггүй. Хэдийн шөнө дунд болсон ч нойр минь хулжин би зүгээр л дээш харж хэвтэх аж.Удалгүй хаалга маань дуугарч урилгагүй зочин гэрт ирснийг мэдэгдэв. Шөнө дунд болж байгааг ч ажрахгүй шууд л хаалга онгойлгон харвал миний огт төсөөлөөгүй хүн зогсож байх нь тэр.

Би

Бурхан минь чи галзуураа юу? Энд юу хийж байгаа юм?

Ххх

Уучлаарай хайрт минь бүгд миний буруу. Би чамайг уурлуулья гэж тэгээгүй юм шүү дээ. Зүгээр л тэр чинь-

HiddenWhere stories live. Discover now