4. Нууц амраг?

193 28 4
                                    

Өнөөдөр их бүрхэг өдөр байна тэнгэрийн хаяа сааралтан үзэгдэх нь цаанаа л сэтгэлд сэвтэй. Жэхён томилолтоор явсан учир би ганцаараа аяга кофе уунгаа цонхоор ширтэн зогсоно. Удалгүй чимээгүй байдлыг эвдэж утас минь дуугарлаа. Хэн залгаж байгааг нь ч харалгүй яаран авбал

Ххх: Хайрт минь юу хийж байгаа юм?

Би: Харинлдээ, чамайг санаад л

Ххх: Хэзээ уулзах юм бэ? Бараг долоо хоног царайг чинь харсангүй. Яаж ингэж зовоож чадаж байнаа намайг чи нээрээ

Би: Одоо уулзах юм уу?

Ххх: Юуу?? Нээрээ юу?

Би: Худлаа байв гэждээ

Ххх: Хаана уулзах уу? Би чамайг очоод авах уу? Кино үзээд гадуур явбал яаж байна?

Би: Тэгье ямар ч гэсэн гэрт баймааргүй байна

Ххр: За тэгвэл өөрийгөө бэлдэж байгаарай бүсгүй 10 минутын дараа гэрийн чинь гадна сайхан залуу чамайг хүлээж байна шүү

Би: Заа сайхан залуу минь

Би утсаа тасалчихаад яг л жаахан охин шиг догдлон инээмсэглэх нь намайг 16тай мэт л санагдуулна. Түүнтэй уулзаж, ярих болгондоо би өсвөр насандаа оччихсон мэт догдолдог нь инээдтэй. Жэхён... би түүний өмнө түмэн буруутай хүн гэвч одоо гэмшихэд хэтэрхий оройтчихож. Энэ бүгд миний мэдлээс гарчихсан, үүнийг би зогсоож чадахгүйнэ...

Намжүн

Тийм ээ тэд гэрлээд 2 жил болж байгаа. Таньд хэлээгүй хэрэг үү?

Жэнни

Хэлээгүй ээ. Би хэлсэндээ түүнтэй тийм ч дотно биш гэж. Гэхдээ сонин юм даа. Тэд гэрлэсэн хосууд шиг харагддаггүй. Тэр бас хэзээ ч сүйн бөгж зүүж байгаагүй шдээ

Намжүн

Гэрлэсэн хосууд шиг биш гэдэг нь?

Жэнни

Яг л шинэхэн хосууд шиг харагддаг. Найз залуу нь бас өөрөөс нь дүү юм шиг харагддаг

Намжүн

Энэ зурган дээр байгаа хүний тухай ярьж байна уу? Жэхён гэх хүний тухай

Жэнни

Биш ээ. Энэ залууг огт харж байгаагүй юм байна

Намжүн

Тэгвэл тэр залууг нь дүрслээд өгч болох уу?

Жэнни

Их өндөр,гадаад хүн шиг төрхтэй,бордуу арьстай залуу байсан. Нэрийг нь мэдэхгүй юм аа

Намжүн

Зааза ойлголоо өнөөдөртөө ингээд дуусгая. Дараагын байцаалт дээр таныг тэгэж байгаад дуудах байх.

Жэннигийн дүрсэлсэн залуу нь түүний тэмдэглэл дээрээ бичсэн залуутай төстэй санагдах юм. Түүнтэй уулзхаар залуу мэт мэдрэгддэг, догдолдог гэснийг бодход залуухан нууц амраг нь байсан бололтой. Гэхдээ хачин юм аа түүний нэр ч тэр, утсан дээрх дугаард ч тэр огт тэр хүний тухай мэдээлэл алга хэн гээч нь юм бол? Бас хачирхалтай нь тэмдэглэл дээр нь нэгч биш хэд хэдэн нэргүй хүний тухай гарсан түүнийг аль нь гэж яаж мэдэх болж байна?

3дагч талаас

Жэхён гэртээ их л ядарсан шинжтэй орж ирэх агаад хувцасаа тайлчихаад виски задлан нямбай гэгч нь хундаглан уув. Буйдан дээрээ ирж тухлан суугаад тамхиа асаан хэсэг бодолхылнэ. Тэрээр их л тайван харагдах бөгөөд намба суусан өвгөн хүнтэй зүйрлэж болохоор тамхиа сорон газар ширтэн суух аж. Юуг ч үл өгүүлэх түүний нүд газар ширтсэн чигтээ нэг л үг амандаа бувтнан Минсү... Минсү... Минсү




Nuuts amrag zaluugn dursleleern tanihnuu😆 shuud tanigdhaar bichsen shvv kkk

HiddenWhere stories live. Discover now