8. Дахин уулзах тасалбар

139 22 0
                                    

6 сарын өмнө

Өнөөдөр ажил дээрээ ирээд нэг их өвчтөнгүй байсан учраас хэвтэж буй өвчтнүүдээ үзчихээд өрөөндөө орж ирэн суулаа. Өчигдөр шөнийн хийсэн тэнэг үйлдлээ бодон санаа алдчихаад толгойгоо барин суутал сувилагч орж ирэн

Сувилагч

Ий эмчээ таньтай уулзах гээд хүн ирсэн байна. 1 давхарт хүлээж байгаа.

Минсү

Ойлголоо

Өглөөгүүр хэн надтай ярьж, хэлэхчгүй уулзхаар ирлэг билээ яаралтай хэрэг гарсан юм байхдаа. Доош шатаар буун 1 давхарт ирээд нааш цааш хартал танидаг хүн үзэгдсэнгүй. Ресипшин дээр очин асуух гэтэл хэн нэгэн гарнаас минь татав. Эргэж хартал юу вэ?? Нөгөө бааранд таарсан залуу зогсож байна. Би том нүдлэн түүн рүү ширтэхэд тэр маш тайвнаар өөдөөс инээмсэглээд

Ххх

Өглөө яагаад хэлэхгүй яваад өгсөн юм?

Би түүнийг ийн хэлсний дараа түүний гарнаас татсаар гадаа гарч ирээд

Минсү

Чи яаж намайг олж ирсэн юм? -Үгүй ээ яах гэж ирсэн юм?

Ххх

Яахавдээ чамайг санаад л. Тэгээд ч хоёулаа танилцаагүй биздээ албан ёсоор

Минсү

Танилцаж, уулзаад байх хэрэг байхгүй. Чи одоо яв

Ххх

Яагаад?

Минсү

Би нөхөртэй түүгийг хуураад байх хүсэл алга тэгээд ч өчигдөр зүгээр л алдаа байсан юм. Зүгээр л юу ч болоогүй мэт мартчихвал хэн хэнд маань амар

Ххх

Би чамайг мартмааргүй байна гэвэл?

Минсү

Надад хамаагүй ээ

Хэмээгээд би түүнийг орхин алхтал тэр миний гарнаас татан

Ххх

Юу гээч ганцхан шөнийн явдал байсан гэдгийг би мэдэж байна. Гэхдээ надад чи их таалагдсан, өнөөдөржингөө чамайг л бодлоо. Надад нөхөртэй байх чинь хамаагүй. Өчигдөр шөнөөс үзвэл чи нөхөртэйгээ тийм ч аз жаргалтай байдаггүй мэт санагдсан. Тэгэхээр ядаж зүгээр л танилцчья. Үлдсэнийг нь хувь тавиландаа даатгацгаая. Гэхдээ чи бид хоёр зүгээр ч нэг учраагүй гэдэгт би итгэлтэй байна

Минсү

Заа яахав. Тэгвэл танилцчхаад л шууд явна шүү. Чи миний нэрийг мэдэж байгаа. Энд ажилладгыг ч мэддэг юм шиг байна тэгээд бас өмнөн хэлсэнчлэн нөхөртэй. За сонсож байна чи хэл

HiddenWhere stories live. Discover now