Аавыг уулзалт товлосон өдөр би Жон Жэхёнтай анх уулзсан билээ. Тэрээр их өндөр,хаанаас нь ч харсан төгс гэмээр өнөөх бүсгүйчүүдийн ирээдүйн нөхрөө болгомоор залуучуудын нэг байв. Гэсэн ч миний нүд түүнд унаж туссангүй,мэдэхгүй ээ би Тэнээс салснаас хойш зүрх сэтгэлгүй болчихсон байх. Одоо Тэн надад байнга бодогдож би түүнийг тэгчлэн санахгүй байгаа ч сэтгэл дотор минь нэг л хоосон болчихсон.
Уулзалт дууссаны дараа хоёр талын эцэг эх биднийг үлдээж ярилцах цаг өгсөн бөгөөд бид их удаан ярилцсанаа санаж байна. Уг нь би түүнээс шалгааж асуугаагүй ч тэр надад өөрийнхөө хүсэл сонирхол, ирээдүйн зорилго, үзэл бодол гээд бүх зүйлсээ ярьсан. Би нэг их яриад байдаггүй хүн учраас Жэхён надаас байн байн асуулт асууж чамд зүгээр байна уу? Би ярих аа болих уу? Чи үнэхээр энэ шийдвэртээ итгэлтэй байна уу? гэж байв.
Би гэртээ очсоны дараагаар аав ээж хоёр надаас мөн л түүний талаар шалгааж ямар байсанг минь асуусан. Би тэдэнд дажгүй залуу байналээ гэхээс өөр үг хэлээгүй бөгөөд өрөөндөө ороод шөнөжин Жэхёны тухай судалсан юм. Би мэдээгүй болхоос тэрний аав ихээхэн нэр нөлөө бүхий хүн байсан аж. Тэрний нэрийг бичээд хайхад л түүний гэр бүл,ажил гэх мэт бүх зүйлс гарч ирэв. Би Жон захирлын хүү өсөж яваа ирээдүй гэсэн гарчигтай нийтлэлийг уншхад Жэхён их л авьястай,мэдлэгтэй хүн шиг санагдсан. Дараагаар нь хар бараан мэдээллүүд гарч ирлээ, түүний аавыг мөнгө заллигч авилагач гэх мэт олон л зүйл байв. Зураг руу нь ороод хархад тэдний гэр бүл,найз нөхдийнхөн зураг их байлаа. Гэтэл нэг зурган дээр Жэхён,Жонни инээлдчихсэн сууж байх аж. Энэ чинь Жонни тэр чинь Тэюуны найз биздээ?
Магадгүй Тэюунаас асуугаад өг гэж гуйж болох юм. Би харсан даруйдаал Тэюун руу залгаж Жонниг асуугаад Жэхёны тухай мэдээд өг гэж хүсэв. Тэр надаас яах гээд байгааг минь асуусан ч би дараа хэлье гэчхээд утсаа тасаллаа. Хэдэн хоногийн дараа утас минь дуугарч Тэюун надад Жоннигоос сонссон бүх зүйлсээ ярьв. Гайхалтай! тэр яаж өмнөх найз охидуудынхан тухай хүртэл асууж мэддэг байна аа. Жонни ч тэр хэлж байдаг бодвол Тэюунд их л итгэдэг бололтой.
Жэхёны амьдралд түүний хэлснээр 4 бүсгүй байжээ. Эхнийхэн түүний ахлах ангидаа үерхэж байсан охин Наын.
YOU ARE READING
Hidden
RomanceЗалуу бүсгүй 27 насандаа толгойндоо хүчтэй цохиулсан байдалтай цогцос нь олдсон байна. Түүнийг алсан хүн нь нөхөр нь юм болов уу? Өөрийгөө хорлов уу? Өөр хэн нэгэн байсан юм уу? Насны хязгаартай уншна уу +18