Мөрдөгчийн талаас
Тэрний тэмдэглэл өдрийн тэмдэглэл гэхэд хэцүү юм. Өдөр сар нь байхгүй. Зүгээр нэг зохиол шиг л. Хамгийн эхэнд бид Нөхрийг нь сэжиглэсэн. Өнөөдөр байцаалтын эхний өдөр бөгөөд нөхөр Жэхён болон аав, ээжээс нь хэдэн асуулт асуух ёстой.
Байцаалтын эхний өдөр
Сайн байна уу? Би бол мөрдөгч Намжүн.Өчигдөр таны эхнэрт тохиолдсон аймшигт хэргийн улмаас таныг энд дуудаад байгаа билээ. Таньд яг одоо маш хэцүү байгааг бид ойлгож байна. Гэвч энэ аймшигт хэргийн гэмт хэрэгтэнг олох нь бидний үүрэг. Та хэдэн асуултанд хариулж бидэнд тусална уу
Жэхён
Би юу ч ойлгохгүй байна. Миний эхнэр тэр- тэр минь зүгээр биздээ. Тэр намайг хүлээгээд л гэртээ байж байгаа-
Намжүн
Үүнийг хүлээн зөвшөөрхөд хэцүү байгааг би ойлгож байна. Гэхдээ таны эхнэр өчигдөр алуулсан. Та энэтэй аль болох хурдан эвлэрч бидний асуултад яадхаараа хариулах хэрэгтэй
Жэхён
Б-би түүнийг сүүлийн удаа хармаар байна
Намжүн
Удахгүй задлан шинжилгээний дараа түүнийг таньд харуулах болно. Одоо та миний асуултад хариулж чадах уу?
Жэхён
З-за
Намжүн
Хэрэг болдог өдөр эхнэр чинь хэдэн цагт гэрээсээ гарсан бэ?
Жэхён
Би санахгүй байна аа. Ихэвчлэн тэр надаас хойно гардаг болхоор
Намжүн
Тэгвэл тэр өмнөх өдөр нь ямар нэгэн айсан байдалтай эсвэл хэн нэгэн сэжиг бүхий хүнтэй ярьсан эсэхийг нь та анзаарсан уу?
Жэхён
Үгүй ээ тэр байдаг шигээ л байсан. Тэр их чимээгүй төрлийн хүн
Намжүн
Та түүний хамгийн сайн найз эсвэл дотны хүнийг нь нэрлэж өгөөч
Жэхён
Тэрэнд найз байхгүй. Юу лдаа тэр ажлынхаа газрын Жэннитэй дандаа утсаа ярьдаг байсан. Магадгүй тэр найз нь байсан байхлдаа. Гэхдээ тэрэнд хэзээ ч дотны найз гэх хүн байгаагүй. Би тэрний хувьд дотны найз нь байсан
Намжүн
Зааза өнөөдөртөө хангалттай. Би дахин байцаалтын өдрөө таныг дуудуулах болно
Нөхөр нь гэх энэ залуу бидэнд тийм ч тус хүргэхгүй бололтой. Эмч Жэхёныг эхнэрийнхээ үхлээс болж маш их шооконд орсон гэж хэлсэн. Тэр надтай ярилцахдаа их айсан, сандарсан, балмагдсан шинжтэй байсан. Магадгүй түүнийг хараандаа авч эхлэх хэрэгтэй байх.
Үдээс хойш би хохирогчын ээж аавтай нь ярилцхаар тохиров. Ганц охин нь байсан учир тэд их шаналж байгаа нь гарцаагүй. Яаж ярьсан нь дээр юм болдоо. Намайг бодол болон сууж байтал хохирогчын аав Ий ноён орж ирэв. Хэдэн өдөр нойргүй хоносон бололтой нүднийхэн доогуур харлаж царай алдсан харагдана.
Аав ,ээжтэй нь ярилцсаны дараа энэ хэрэгт олон сэжигтэн байгааг анзаарлаа. Ий ноён хэлэхдээ Жэхёныг хийсэн гэж бодохгүй байна тэр сайн хүн гэж хэлсэн. Магадгүй түүний өмнөн болзож байсан Тэн гэх залуугаас байцаалт авах нь зөв ч гэж хэлсэн бөгөөд хэрвээ тэр Тэн гэгч залууг оролцуулах юм бол энэ хэрэгт хэтэрхий олон сэжигтэн гарч ирэх гээд байна. Тэд яагаад Жэхён гэх хүнд ингэж их итгээд байгааг нь сайн ойлгохгүй л юм. Хяналтын камерын бичлэг нь устгагдсан, тэр хавиар явж байсан нэгч гэрч байхгүй. Задлангын хариунаас л сэжүүр болох юм олдож магадгүй түүнээс нэгч баримтгүй хэрэг мөрдхөд их хэцүү. Бас тэмдэглэлийн дэвтэрнийх нь эхний хэдэн хуудаснаас бусад нь урагдсан байдаг.
Намжүн
Сайн байна уу? Таньд энд ирхэд хэцүү байсан гэдгийг бид сайн ойлгож байна. Гэхдээ таны мэдүүлэг хэрэгтэнг олход маш их туслах тул та чадхаараа үнэнийг хэлхийг хичээгээрэй. Хохирогчын дотны найз нь та л байсан бололтой
Жэнни
Чадхаараа туслах болно оо. Бид тийм ч их дотно байгаагүй ээ. Найзууд гэхэд ч хэцүү. Хааяа таархаараа мэндэлдэг. Түүнтэй өөр зүйл огт ярьж үзээгүй юм байна.Гэхдээ тэрнийг их нууцлаг ,дотогшоогоо нэгэн байсныг нь сайн мэдэж байна
Намжүн
Хэрэг гарсан орой та ажил дээрээ түүнтэй уулзсан уу?
Жэнни
Би өглөө түүнийг ажилын үүдэнд хальт харсан аа санаж байна
Намжүн
Ямар нэгэн сандарсан,айсан жирийн биш зүйл ажиглагдсан уу?
Жэнни
Үгүй ээ зүгээр л байдгаараа байсан. Тэр гэхдээ дандаа өөдрөг явж байдаг төрлийн хүн биш ихэнхдээ чимээгүй- аан өглөө нь түүнийг хархад тэр найз залуутайгаа ярилцаад машинаас нь бууж байсан
Намжүн
Найз залуу гэж?
Жэнни
Түүний найз залуу 2 жил гаран үерхэж байгаа
Намжүн
Та нөхөр Жэхёныг нь хэлж байна уу?
Жэнни
Айн? Тэр нөхөртэй хэрэг үү?
Vote darj setgegdlee uldeegerei♥️
YOU ARE READING
Hidden
RomanceЗалуу бүсгүй 27 насандаа толгойндоо хүчтэй цохиулсан байдалтай цогцос нь олдсон байна. Түүнийг алсан хүн нь нөхөр нь юм болов уу? Өөрийгөө хорлов уу? Өөр хэн нэгэн байсан юм уу? Насны хязгаартай уншна уу +18