4сарын өмнө
Өнөөдөр ажлаа тарчхаад дэлгүүр орон явж байтал цэцгийн дэлгүүр нүдэнд тусаад сонирхож үзмээр санагдаад оров. Цагаан сарнай хамгийн үзэсгэлэнтэй харагдаж байсан болохоор үнэрлэн зогсож байтал дэлгүүрийн эзэн нь бололтой их хөөрхөн залуухан бүсгүй инээсээр гарч ирэв.
Бурхан минь би амьдралдаа ийм үзэсгэлэнтэй бүсгүй харж байсангүй. Тэр хажууд минь ирж зогсоод
Ххх:
Та ямар цэцэг сонирхож байна?
Би түүнийг мэл ширтээд байснаа гэнэт анзааран инээмсэглээд толгойгоо зөөлхөн сэгсрэв. Тэр бүсгүй цаашаа алхан гартаа гоёмсог цагаан,ягаан сарнайтай цэцгийн баглаа барьж ирээд над руу сунгав.
Ххх:
Тань шиг хөөрхөн бүсгүйд би үүнийг өөрийнхөө зүгээс бэлэглье. Бас миний нэр Лиса би таныг энэ хавиар зөрж өнгөрхийг олон харж байсан. Азаар та өнөөдөр манайд орж ирлээ
Минсү:
Аан. Намайг Минсү. Бас маш их баярлалаа. Их гоё цэцэг байна. Танайхаар байнга орж ирж байна аа
Лиса:
Тэгээрэй. Бас энэ миний нэрийн гээд над руу сунгав
Би тэндээс гаран цэцгээ үнэртэн нэг инээмсэглчхээд гэр лүүгээ алхалаа. Их эелдэг,хөөрхөн жинхэнэ төгс гэмээр л бүсгүй байна. Надад нэрийн хуудсаа өгдөг нь ямар учиртай юм бол? Би гайхан түүний нэрийн хуудас руу харчхаад цүнхэндээ хийв.
1 сарын дараа
Лиса бид хоёр их сайн найзууд болсон. Би өмнөн нэг ч эмэгтэй найзгүй байсан болохоор үнэхээр сонирхолтой, бас сайхан мэдрэмж өгч байсныг дурдах нь зүйтэй. Одоо бид байнга л бие биерүүгээ залгаж сонин сайхангаа хуваалцаж байгаа. Өнөөдөр Лисатай өглөө кафед уулзхаар тохирсон учраас би өөрийгөө бэлдчихээд гархаар зүглэв.
Жэхён чимээгүй л юу ч хэлэлгүй үлдсэн бөгөөд би ч түүнд хэнтэй уулзаж яах гэж байгаагаа хэлсэнгүй. Намайг очиход Лиса аль хэдийн ирчихсэн байсан бөгөөд гараараа даллан инээмсэглэнэ. Би түүн дээр очоод хамт суун бид ойр зуурын юм аа л ярьж эхлэв.
Тэр ч бас нөхөртэй ч гэсэн тэрнийхээ тухай нэг их ярьдаггүй. Надаас ч Жэхёны тухай асуудаггүй болхоор би ч түүнээс нөхрийг нь асуудаггүй. Удалгүй утас минь дугран ээж залгаж байгааг би харав. Өглөөгүүр яагаад залгаж байгаа юм бол? Би Лисад утсаар ярьчихаад ирье гэж хэлээд утсаа барин гарав.
YOU ARE READING
Hidden
RomanceЗалуу бүсгүй 27 насандаа толгойндоо хүчтэй цохиулсан байдалтай цогцос нь олдсон байна. Түүнийг алсан хүн нь нөхөр нь юм болов уу? Өөрийгөө хорлов уу? Өөр хэн нэгэн байсан юм уу? Насны хязгаартай уншна уу +18